С.САРУУЛ

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатат зургаан жилийн ял оноолоо.
 Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэм буруутайд тооцлоо. Үүнтэй холбогдуулан Сэлэнгэ аймагт нөхөн сонгууль болох эсэх асуудал хөндөгдөж эхлэв. Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооноос тодруулахад “ Ж.Эрдэнэбатын шүүхийн шийдвэр гарсантай холбоотой манайхаас ямар ч тайлбар өгөх боломжгүй. Шүүхийн процесс дуусаагүй явж байхад  дундуур нь тайлбар хэлэх эрх хэмжээ байхгүй” гэлээ.

Эх  сурвалж: www.polit.mn