С.САРУУЛ

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шүүх хурал боллоо.Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат болон Б.Отгонбаатар нарыг шүүх хурал өнөөдөр /2020.07.06/ болж, зургаан жилийн хорих ял оноож, зургаан жил нийтийн албанд томилогдох эрхийг хасах шийдвэрийг шүүхээс гаргалаа. 
 Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэм буруутайд тооцлоо.

Шүүх хурлын үеэр С.Мандахбатыг гэм буруугүй гэж үзэн, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон.  Шүүгдэгч Ж.Эрдэнэбатын өмгөөлөгч хавтаст хэрэгтэйгээ танилцах хугацаа хүссэн ч шүүх бүрэлдэхүүн хүлээж аваагүй төдийгүй шүүгчээс татгалзсан хүсэлтийг нь ч хүлээж авахаас татгалзсан юм. 

Эх  сурвалж: www.polit.mn