С.САРУУЛ

Ховд аймагт тарваган тахал өвчин илэрч өнгөрсөн долоо хоногоос Жаргалант, Цэцэг сумд руу орох, гарах хөдөлгөөнийг хааж, хөл хорио тогтоогоод байсан юм.  Тэгвэл аймгийн онцгой комисс  хуралдаж, Жаргалант, Цэцэг сумдын нутаг дэвсгэрээс гарах, орох нийтийн болон хувийн тээврийн хэрэгсэл, иргэдийн зорчих хөдөлгөөнийг нээжээ. Харин аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Халдвартын тасаг, Цэцэг сумын Хүн эмнэлэгт хорио цээрийн дэглэмийг тодорхойгүй хугацаагаар сунгасан байна.

ХӨСҮТ-ын мэдээлж буйгаар, Ховд аймгийн хоёр иргэн тарваган тахлын булчирхайн хэлбэр болон хоёрдогч уушгины хэлбэр гэсэн оноштой эмчлүүлж байна. Өвчтөнүүдийн биеийн байдал сайжирч байгаа бөгөөд нэг болон хоёрдугаар хавьтагчдын шинжилгээний хариу сөрөг гарсан байна.

Эх сурвалж: www.polit.mn