С.САРУУЛ

Наадмын өмнө төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой хэд хэдэн шүүх хурал товлогдсон. Өнгөрсөн пүрэв гаригт /2020.07.02/ Ерөнхий сайд асан, Сэлэнгэ аймгаас УИХ-д сонгогдоод байгаа Ж.Эрдэнэбат, мөн УИХ-ын гишүүн асан  Н.Номтойбаяр нарыг шүүх хурал эхэлсэн ч өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжлэх гэж байна. Ж.Эрдэнэбатын хувьд өнөөдөр гэм буруугийн шүүх хурал болох бол Н.Номтойбаярыг үргэлжлүүлэн шүүнэ. Тэгвэл Оюутолгойн гэх хэрэгт буруутгагдаж буй Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарыг шүүх хурал өнөөдөр мөн болно. Эдгээр шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд нэгэн зэрэг болохоор товлогдоод буй юм. Шүүх хурал 09.00 цагаас эхэлнэ.

Эх сурвалж: www.polit.mn