Х.ОЮУНБОЛД

 

Европын ногоон намын гишүүн Рейнхард Бутикофер Германы Засгийн газраас  Канадтай хийсэн шиг БНХАУ-ын үндэсний аюулгүй байдлын  шинэ хуулийн улмаас Хонгконгийн иргэдийг албадан нутаг буцаах гэрээг цуцлахыг хүсчээ. Тэрээр “Хүний эрх, хувийн эрх чөлөөг дээдэлж дэмждэг  нийгмийг дарангуйлан захирах нийгэм дарангуйлж байгаа энэ үед  бид тэндээс хүмүүсийг нутаг руу нь албадан буцааж болохгүй” гэж үзэж байгаагаа  “NDR Info” цахим хуудасны сэтгүүлчтэй хийсэн уулзалтынхаа үеэр дурдсан байна. Түүнээс гадна Европын парламентын БНХАУ-ыг хариуцсан төлөөлөгчдийг ахалж байгаа тэрээр  “Германы канцлер Ангела Меркелийг Хятадад болж байгаа үйл явдлын талаар хангалттай мэдээлээгүй гэж буруутгажээ. Ангела Меркельд  БНХАУ-д  итгэж байгаагаа ярих нь таалагддаг. Гэхдээ  итгэл нь үйл явдал дээр тулгуурлах ёстой.  Мэдээж БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жинь  пин гэрээ түүнд зохимжтой санагдвал тууштай сахин мөрддөг” болохыг онцолсон байна. Гэхдээ “Харамсалтай нь бид одоогоор Европт  бүх гэрээг байгуулаагүй байна” гэв. Тиймээс Европын холбоонд Хонгконгийн иргэдэд найдвартай аюулгүй газар санал болгохыг уриалж байна гэж мэдэгджээ. Харин энд Хонгконгийн иргэдийн эрх чөлөө юу болох вэ, БНХАУ-д итгэж болох уу гэсэн хоёр асуудал байгааг онцолсон байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.7.6  ДАВАА № 130 (6355)