С.САРУУЛ

Коронавирусын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ өглөө.  ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “"Коронавирусын халдвар дэлхийн 216 улс, нутаг дэвсгэрт бүртгэгдэж 11 сая гаруй хүн өвчилж 532  мянган хүн энэ өвчний улмаас нас бараад байна. Өнөөдрийн байдлаар 6.4 сая хүн эдгэрч эмнэлгээс гараад буй. 24 цагийн хугацаанд өвчлөл 156 мянгаар, нас баралт гурван мянга гаруй нэмж бүтгэгдлээ. Ялангуяа АНУ-д гэхэд өвчлөл 57 мянгаар, Бразилд 37 мянгаар, Энэтхэгт 24 мянгаар нэмэгдсэн нь эхний гурван өндөр өвчлөлтэй орны тоонд орж байна. АНУ-д 57 мянган хүн шинээр бүртгэгдсэн нь хамгийн олон тохиолдол болж байна.

Үүнийг АНУ-ын эрүүл мэндийн байгууллага тайлбарлахдаа, залуучууд амны хаалт зүүхгүй, олноор цуглах, баар, цэнгээний газраар үйлчлүүлж байгаа нь нөлөөлж байна гэж үзэж байна. Жишээ нь, Мичиганд нэг баранд 158 хүн коронавирусын халдвар авсан тохиолдол гарав. Мөн Өмнөд Солонгос, Австралид өвчлөл эргэн нэмэгдэж байна. Судлаачдын мэдээлж буйгаар коронавирус мутацид орж агааржуулалтгүй, битүү, харанхуй, хүн олноор цугласан газруудад хурдан тархах хэв шинжтэй болж байна гэж байгаа юм" гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn