Б.ДОЛЖИНЖАВ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусын халдварын тухай цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Долдугаар  сарын 4-нд манай улсад коронавирусын тохиолдол нэмж бүртгэгдээгүй, харин хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарчээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү  “Долдугаар сарын 4-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатор, Дархан -Уул салбар лабораторт нийт 55 хүний сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Харин хоёр хүн эдгэрч дараагийн шатлал руугаа шилжиж байна. Үүнд 22 настай оюутан 49 хоног эмчлэгдсэн бол 32 настай ачаа тээврийн жолооч 16 хоног эмчлэгдээд дараагийн шатлал руу шилжлээ. Ингэснээр Монгол Улсад коронавирусын бүртгэгдсэн 220  тохиолдлоос 185 хүнийг нь эмчилж эдгээлээ. Одоо эмчилгээнд 35 хүн байгаагийн 33 нь хөнгөн, хоёр  нь хүндэвтэр байна. Эмчлэгдэж байгаа хүмүүст, нэг жирэмсэн эмэгтэй, 6, 12 настай хоёр хүүхэд бий” гэж ярилаа. Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц  бямба гаригийн 19:00 цагт “Чингис хаан“ олон улсын нисэх буудалд газардсан. Энэ онгоцоор ирсэн 263 иргэний шинжилгээний хариуг  өнөөдөр танилцуулах юм байна.

Эх сурвалж: www.polit.mn