Б.ДОЛЖИН

Өнөөдрийн байдлаар /2020.07.05/ коронавирусын улмаас дэлхий дахинд 11 сая гаруй хүн өвчилж, 532 мянган хүн нас бараад байна. 24 цагийн хугацаанд өвчлөл 156 мянгаар, нас баралт 3 мянга гаруйгаар нэмэгджээ. АНУ, Бразил, Энэтхэгт тархалт  хамгийн өндөр байна. Энэ талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “АНУ-д өвчлөл 57 мянгаар, Бразилд 37 мянгаар, Энэтхэгт 24 мянгаар нэмэгдсэн нь эхний гурван өндөр өвчлөлтэй орны тоонд орж байна. АНУ-д 57 мянган хүн шинээр бүртгэгдсэн нь хамгийн олон тохиолдол юм. Үүнийг АНУ-ын эрүүл мэндийн байгууллага залуучууд амны хаалт зүүхгүй, олноор цуглах, баар, цэнгээний газраар үйлчлүүлж байгаатай холбоотой гэж үзэж байна. Жишээ нь, Мичиганд нэг бааранд 158 хүн коронавирусын халдвар авсан тохиолдол гарлаа.  Мөн Өмнөд Солонгос, Австралид өвчлөл дахин нэмэгдэж байна. Судлаачдын мэдээлж буйгаар коронавирус мутацид орж агааржуулалтгүй, битүү, харанхуй, хүн олноор цугласан газруудад хурдан тархах хэв шинжтэй болж байна" гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn