С.САРУУЛ

Монголчууд энэ жил цахимаар наадна. Өөрөөр хэлбэл, үзэгчгүй наадмыг гурван тэрбум төгрөгөөр хийхээр болж, нэг ёсондоо бэлтгэл ажил нь жигдэрч байна. Тэгвэл  үндэсний их баяр наадмыг “Монгол наадам” контент болгоно гэдгээ ерөнхий найруулагч  “Hero” энтэртаймэнтийн захирал Б.Баатар хэлсэн. Энэ санаачлагын хүрээнд 13-р зуун цогцолбор газар хамгаалалтанд гарах цагдаагийн алба хаагч нар дүрэмт хувцсаараа бус Монгол баатрын дээлээр жигдрэх болсон гэдэг мэдээлэл байна.

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814 жил, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн үндэсний их баяр наадмын бөх, сур, шагайн харвааг 13-р зуун цогцолборт, зургаан насны морин уралдааныг Хүй долоо худагт зохион байгуулж, хүн амын төвлөрөл үүсгэхгүйгээр иргэд олон нийтэд онлайн, теле хэлбэрээр шууд дамжуулан үзүүлнэ.

Эх сурвалж: www.polit.mn