Б.ДОЛЖИНЖАВ

Шүүгдэгч Ж.Эрдэнэбатын зүгээс шинэ өмгөөлөгч авсантай холбогдуулан өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцах хугацаа олгохыг хүссэн ч шүүгч Х.Идэр уг хүсэлтээс татгалзсан. Ингэснээр шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн. Тэгвэл дөнгөж сая өмгөөлөгч Д.Батсүх шүүх хуралдааныг орхин гарлаа. Тэрээр “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэмд заасан үүргийнхээ хүрээнд энэ удаагийн шүүх хурал дээр өмгөөлөх ажлаас татгалзлаа. Намайг энэ хэрэг дээр ажиллуулах асуудал өчигдөр орой шийдэгдсэн. Тиймээс би хэргийн материалтай танилцахын тулд ядаж 14 хоногийн хугацаа өгөөч гэсэн хүсэлт гаргасан. Өмгөөлөгч  шүүх хурал дээр  өмгөөллийн дүгнэлтийг хэлэхийн тулд материалтай зайлшгүй танилцах шаардлагатай . Гэтэл ийм боломж олгохгүй шууд шүүх хуралдааныг үргэлжлүүлж шийдвэр гаргаж байгаа учир энэ удаагийн шүүх хуралд оролцох боломжгүйгээ илэрхийлээд гарч ирлээ” гэсэн юм. 

Эх сурвалж: www.polit.mn