У.Хүрэлсүх: Монголд улс төрийн нам байна гэвэл МАН, нөгөө нь АН байх ёстой гэж боддог

0
хуваалцах
150
үзсэн

Л.ХЭРЛЭН

Ерөнхий сайдаар дахин томилогдож байгаа МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-ын  чуулганы индэрээс хэлсэн үгэндээ “Монголд улс төрийн хүчин байна гэж үзвэл, нэг нь МАН, нөгөө нь АН байна гэж би боддог” хэмээн тэмдэглэв. Мөн сөрөг хүчнээс шүүмжлэл хүлээж авахаа, доромжлолыг тэвчихгүй гэдгээ онцлов. Энэ үгэээрээ тэрээр бусад улс төрийн нам, хүчин, өөр үзэл бодлыг үгүйсгэн  монголчуудыг  зөвхөн хоёр намын хашаанд байлгах сонирхлоо  ийнхүү илэрхийлж байх шиг.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд МАН, АН хоёр л Монгол Улсын төрийг  ээлжлэн барьж, зарим тохиолдолд хамтран засаглаж ирсэн.  Тэднийг Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд Д.Бямбасүрэн нэгэнтээ “Ардын нам, Ардчилсан нам гэдэг хоёр хоолойгоор төр рүү бохир цутгаад байна” хэмээн тодорхойлсон нь бий.

Ямартай ч УИХ-д 62 суудал авсан МАН-ынхан  төрийн ордон руу зүгээр нэг гүйгээд орчихоогүй. Сонгуулийн булхай луйврын талаар олон хүн хэлж, ярьж, бичиж, зарим нам, эвсэл хамтраад хууль хяналтын байгууллагаар  шалгуулж  байгаа. Хэрэв сонгосон гэж үзвэл ард түмэн хэнийг сонгосноо мөн  харж байна. У.Хүрэлсүхийн тэргүүлсэн эхний Засгийн газар  хэрхэн ажилласан бэ гэвэл ЖДҮ, 60 тэрбум, “Капитал” банкны хэрэг гэхчлэн нэг мөр болоогүй асуудлууд бий.  Хоёр дахь Засгийн газар нь хэрхэн ажиллахыг ирэх дөрвөн жил харуулах биз ээ.

Эх сурвалж: www.polit.mn

Энхболд.х
Энэ хамгийн буруу үзэл.Юманд хязгаар байх ёстой.Мэдээж манайд хэт олон нам хэрэггүй.Гэхдээ наанадаж Эхний ээлжинд 3 - 4 хүчтэй нам байх ёстой.Хоер Нам бол сайхан хуйвалдах бүрэн боломжтой.Монгол оронд энэ зохихгүй.Шудрага ёс хэзээч тогтохгүй.Одоо энэ олон хэнд ч хэрэг болохгүй Намууд нэг бол нэгд эсвээс тарах хэрэгтэй.Хоорондоо нэгдэж чадахгүй бол Улс Төрөөс зайлцгаа.3 -4 Нам эхний ээлжинд Туршилтанд орох хэрэгтэй.