С.САРУУЛ

Шинэ парламентын бүрэн эрх хэрэгжиж, УИХ-ын даргаар Г.Занданшатарыг улираан сонгоод байгаа юм. Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд тодорно. МАН-ын Бага хурлын VII хуралдаан өнөөдөр /2020.07.01/ Тусгаар тогтнолын ордонд 10.00 цагаас хуралдах тов гарчээ. Эрх баригч намын Бага хурлаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах юм. Үүний дараа Ерөнхий сайдыг 15:00 цагаас хуралдах Анхдугаар чуулганаар томилсноор Засгийн газрын тэргүүн бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлэх юм.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-д олонх суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор УИХ-д оруулна гэж заасан. Хуулиараа сайдуудын дөрвөн нь л давхар дээлтэй байж болох юм.

Эх сурвалж: www.polit.mn