Ардын нам С.Амарсайханыгаа ашиглаж чадвал Орон нутгийн сонгуульд ялалтаа түүчээлнэ

0
хуваалцах
216
үзсэн

Б.ОЧИР

 

УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль болж өнгөрлөө. МАН яллаа. Үнэмлэхүй олонхи болж 62 суудалтай болов.

Энэ сонгуульд тойргийн сонгогчдоосоо хамгийн өндөр хувийн саналыг авсан нэр дэвшигчдийн гуравдугаарт Хотын дарга С.Амарсайхан бичигдэж, УИХ-ын гишүүнээр сонгогджээ. Хотын тойргууддаа бол хамгийн өндөр хувийн саналыг тэр авчээ.

Судалгаа суурь болсон энэ цаг үед Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга, Хотын дарга гуравт сонгогчид хамгийн өндөр хувиар итгэл үзүүлсэн нь санаандгүй тохиолдол биш юм.

Учир нь сонгуулиас өмнөх жил гаруй, сунаад хоёр жилийн хугацаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хотын дарга С.Амарсайхан нарын үйл ажиллагаанд иргэд, олон нийт дүн тавьсан хэрэг гэдгийг судлаачид, ажиглагчид, улс төрийн хүрээнийхэн хэлж байна.

Тиймээс өнөөдөр МАН олонхи болж, төр засгийн эрхийг дангаар барих болсон.

Гэвч үүнд баярлах эрт байна.

2020 оны сонгууль дуусаагүй. Ирэх намар өвлөөр Орон нутгийн сонгууль болно.

Энэ сонгууль бол ач холбогдлын хувьд УИХ-ын сонгуультай адилхан.

Хөлгүй толгой байдаггүйтэй адилаар УИХ-д эрх баригч нам Орон нутгийн сонгуульд ялагдах нь аюултай. Өнгөрсөн дөрвөн жилд цөөхөн дүүрэг, ганц нэг аймагт МАН ялагдсан.

Яалт ч үгүй, тэнд ажил доголддог. Намын харьяаллаас болоод үл ойлголцол үүсдэг.

Ер нь бол ажил явдаггүй.

Тэгэхээр МАН-ын хувьд Орон нутгийн сонгууль туйлын ач холбогдол, үнэ цэнэтэй юм.

Тэгээд ч энэ удаагийн Орон нутгийн сонгууль туйлын өрсөлдөөнтэй болох магадлал харагдаж байна. Сая УИХ-ын сонгуульд олон нам, эвсэл, бие даагч гээд 606 нэр дэвшигчид өрсөлдсөн. Тэдгээр нэр дэвшигчид тэр эрчээрээ Орон нутгийн сонгуульд орж ирнэ. Тэгж ч ярьж байна.

Орон нутгийн сонгуулийн өрсөлдөөний хамгийн том талбар бол Улаанбаатар хот байдаг. Хотод Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувь нь оршин суудаг.

Ямар ч сонгуульд хотод ялчихвал ялагч боллоо гэдэг хоосон үг биш. Тэр утгаараа хотод бүх сонгуулийн үед улс төрийн намууд, эвслүүдийн гол стратегиа хийж, хүчээ хаядаг.

Одоо МАН ч бас “дүрмийн дагуу” тэгэх ёстой болно.

Тэдэнд боломж бий. Хотын дарга асан, УИХ-ын гишүүн С.Амарсайханы авсан үнэлгээг харах хэрэгтэй. Хамгийн өндөр хувийн санал авсан байгаа юм.

Шуудхан хэлэхэд, С.Амарсайханы Хотын даргаар ажилласан жил гаруйхан хугацаанд хийсэн ажил, зорьсон бодлого хоёр нь хотынхонд таалагдаж байна гэсэн үг.

Олон ч ажил эхлүүлсэн. Олон ч бодлого гаргасан. Үүнийг үргэлжлүүлэх бодлогыг нам нь, засаг нь барьж чадвал МАН ялалтаа түүчээлж чадна.

Тухайлбал, С.Амар­сайханы бодлогыг, ажлыг үргэлжлүүлж чадах хүнийг Хотын даргаар сонгож тавих ёстой. Бас С.Амарсайханыг хотын бодлоготой холбоотой ажиллуулах нэгжийг Засгийн газарт бий болгох хэрэгтэй. Ядаж ЗГХЭГ-т ийм нэгж байгуулж С.Амарсайханд хариуцуулбал зохино.

Товчлон хэлэхэд, МАН С.Амарсайханыгаа ийм маягаар ашиглаж чадвал ирэх Орон нутгийн сонгуулийн дүнгээр хотод ялалтын тугаа мандуулна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.7.1  ЛХАГВА № 127 (6352)

 

Regzendagva
Amraa darga mundag ajillasaan. Bayr hurgey. Odoo hotiin dargaa l zuw hun songoj ugmuur bna shvv. Batbaysgalan law ajil awaad yuch hiisengvi. Taalagdahgvi bna. Setgeltei itgeltei hun songooroi. Amjilt
Zochin
Амарсайхан Дагва 2 бол үнэхээр жил гаруйн хугацаанд гар нийлж сайхан ажилласан. Энэ ажлуудаа Дагва нь үргэлжлүүлэх нь зүйн хэрэг байх аа
Харцага
Амарсайхан.г НИТХ-с явахад ажлаа мэддэг гээд Дагва.д өгсөн. Одоо ч гэсэн хотоо ч ажлаа ч мэдээд хийчдэг Дагва.даа өгвөл яадын. НИТХ.г ахиулсан уу гэхээс алж байсан удаагүй биздээ.
batkhuyag
Манай үе үеийн дарга нар ч бас л бужигнуулж явдаг шд. Тэд нар дунд ноён нуруугаараа ганц ялгарч байгаа нь энэ Дагва
Амарсайхан бол энэ Дагвадаа талархах ёстой шдээ. Тайван ажлыг нь хийхэд бүх бодлогын шийдвэрийг нь гаргаж өгч тусалсан хүн нь НИТХ-ын дарга нь байгаамдаа. Хотын дарга бол судалгаагүй огцом шийдвэр гаргасан шүү.
Tiim shvv tiim. Gehdee hotiin ajliig Amarsaihan dangaaraa hiigeegvi. Tvvnii zamiig NITH-iin darga Dagva l zassan. Bodlogiin tvwshind bvh shiidwervvdiig ni gargaj ugch bsn. Odoo hotiin ajliig Dagva uuruu vrgeljlvvlsen ni dr bhaa.
Hunee deedeldeg hot
hurliin darga Dagva chni huviin hevshilee demjine gd aytaihan zuv ym yriad bgaa. huviin hevshilee demjvel adaglaad urhiin orlogo usnu shde. Deeguure eldev yanzin hangamj niilult tender ntr tgd l hamaatan sadan ah duu nz nohdiin biznesee demjihee blimoor ym. Ta nariin ard 1.4say hun bgaa geed boddoo. Neeh hudla tom tom barilga brisan humuus. ydaj aytaihan uildver ntr bariach. Dagva hotiiin darga blchuul taarna adaglaad l tsag hugatsaa aldahgui shdee. Gyals gyals hiih yma hgd yvchihna amar
Bayrtogtoh
Amarsaihan amarsaihan l gh ym. ene huniig chni ajil hiihd n ard n Dagva darga hdn terguulegch, tuluulugch n bdg shde huurhii. Yashig zgr daraagin hotin dargaar Dagvaa tavichih. Ajlaa ch mddeg hun bnle
Эрдэнэбаяр
Амарсайхан даргыг дэмжин, хамтарч ажиллаж ирсэн хурлын дарга Дагва бол үргэлжлүүлээд авч явж чадахаар хүн. Хийж бүтээж зорьж явдаг ажлыг нь мэдэх, хамтарч ч байсан хүний хувьд арай дээр сонголт байх болов уу
Бямбадорж
Улаанбаатар хот амьдрах арга ухаанаа өөрчлөх хэрэгтэй. Ингэхийн тулд санхүүгийн эрх чөлөөтээй байх ёстой. Үүний тулд бид хотынхоо дэргэд дагуул хот, чөлөөт бүс байгуулах зайлшгүй шаардлагатай. Олон улсуудын сайн жишээ зөндөө байна. Өөрийнхөө ярьж төлөвлөж байгаа зүйлээ заавал хийгээрэй гэж захиядаа Дагва даргад. Ямар ч хотын даргын ярьж байгаагүй санааг гаргаж, ажил хэрэг болгох тал дээр анхаарал хандуулж байгаад талархаж байнаа