С.САРУУЛ

АТГ-аас 2020 онд цахим системд хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн төрийн болон нутгийн захиргааны нийт 105 байгууллагын 36832 мэдүүлэг гаргагчдын 2019 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг http://www.xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд нээлттэй байршууллаа. Харин Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасны дагуу нууцлалын зэрэгт хамаарах Батлан хамгаалах яам, Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб зэрэг байгууллагын мэдүүлэг гаргагчдын мэдээллийг байршуулсангүй.

Авлигатай тэмцэх газрын http://www.xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд нийтийн албан тушаалтнуудын сүүлийн гурван жилийн хөрөнгө, орлогын мэдүүлэг байршсан бөгөөд хөрөнгө, орлого нь хууль бусаар нэмэгдсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзвэл Авлигатай тэмцэх газарт мэдээлэл өгч, тухайн албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгуулах боломжтой юм.

Эх сурвалж: www.polit.mn