С.САРУУЛ

Тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол гарсантай холбогдуулан Ховд аймгийн Жаргалант, Цэцэг сумдын нутаг дэвсгэрээс гарах орох зорчих хөдөлгөөнийг өчигдрийн /2020.06.29/ 22:00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарлажээ.

Ховд аймагт тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол илэрч эхний шинжилгээгээр хариу нь эерэг гарсан байна.  Цэцэг сумын Баян-Овоо багийн иргэн 27 настай эрэгтэй Г бүсийн оношилгооны төвд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд  шинжилгээний дээж сорьцыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвд илгээсэн бөгөөд албан ёсны баталгаат хариу өнөө орой гарна.  Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэсэгчилсэн хөл хорио тогтоожээ.

Сэжигтэй тохиолдолтой 50 гаруй хүн нэгдүгээр хавьтал болсон бол 400 гаруй хүн хоёрдугаар хавьтал болсон гэдгийг албаны хүн хэллээ.

Эх сурвалж: www.polit.mn