Орос 113 оронтой цахим визэнд шилжинэ

0
хуваалцах
120
үзсэн

 Фото: GLOBAL LOOK PRESS
Д.ГЭРЭЛТ

2021 оны нэгдүгээр сараас эхлэн 113 орны иргэд ОХУ-д зорчихын тулд цаасан хэлбэрээр виз мэдүүлэх шаардлагагүй болж байна. ОХУ-ын Гадаад хэргийн сайдын орлогч  Евгений Иванов хэлэхдээ, тус улсын Засгийн газар ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн цахимаар виз мэдүүлэх төлөвлөгөөг батласан гэсэн байна. 
Одоо дэлхийн 60 улстай харилцан визгүй зорчдог ОХУ цаашдаа энэ хүрээгээ 53 улсаар өргөтгөхөөр төлөвлөж байгаагийн дотор Европын холбооны орнууд, Япон, Хятад, Энэтхэг, Турк багтаж байгаа аж. ОХУ-д визгүй зорчих орнуудын хүн амын хамрах хүрээ нь дэлхийн хүн амын тэн хагас буюу бараг дөрвөн тэрбум руу дөхөж байгааг  Евгений Иванов онцолсон байна. 
Эх сурвалж: zms.mn