Т.САЙХАН

УИХ-ын найм дахь удаагийн парламентын гишүүд гишүүний үнэмлэхээ гардлаа. ХҮН намаас УИХ-ын 29 дүгээр тойрогт нэр дэвшиж, олонхийн санал авсан Т.Доржханд сэтгүүлчдийн асуултад хариулав.  Тэрээр 
" Ирэх дөрвөн жилд улс орны эдийн засаг амаргүй байх сорилтын жилүүд юм. ХҮН намд өндөр боловсролтой, мэргэжлийн маш олон залуучууд бий. Эдийн засгаа сэргээхийн тулд Засгийн газрыг бодлогоор дэмжиж ажиллана. Засгийн газар яаралтай төсвийн тодотгол хийх хэрэгтэй. Цаг алдаж болохгүй.
 Намайг аль нэг намд уусаж шингэх вий гэж ярьж байна. Тийм зүйл байхгүй. Мэдлэг боловсролтой залуучуудтайгаа баг болж ажиллана. Байр сууриа тодорхой илэрхийлж, эрх баригчдыг шахаж ажиллана. АН-ын 11, бие даагч нэг, бусад намын төлөөлөлтэйгээ хамтарч маш хүчтэй сөрөг хүчний байр суурин дээр ажиллахаа мэдэгдэж байна. Ирэх дөрвөн жилд залуучуудын дуу хоолой болж ажиллана" гэв.

Эх сурвалж:www.polit.mn