Т.САЙХАН

УИХ-д шинээр сонгогдсон гишүүд өнөөдөр /06.29/ түр үнэмлэхээ  гардлаа.  Энэ үеэр Дорноговь аймгаас парламентад улиран сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан оффшортой холбоотой асуудлаар мэдээлэл хийв.  Тэрээр “Миний бие 2016 оноос хойш Швейцарийн прокурорт гурван жил шалгагдсан. Энэ хугацаанд Монголын АТГ, Швейцарийн прокурор, Английн тагнуул, Хонгконгийн АТГ зэрэг олон газруудаар шалгуулсан. Өөрөөр хэлбэл, би дэлхийгээр шалгуулчихсан, одоо юу хүсээд байгааг нь ойлгохгүй байна. Үүний ард ямар нэгэн ашиг сонирхол байгаа гэдгийг харж байна. Урьд нь С.Баярцогт дээр ийм байдлаар ажилласан хүмүүс түүнээс их хэмжээний мөнгө нэхсэн.  Намайг олон улсын гэмт хэрэгтэй холбогдуулан гүтгэсэн цэнхэр үст Цэрэн болон Швейцарь улсын сэтгүүлч нарыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар хандсан. Тодруулж хэлэхэд, С.Баярцогтыг шалгах явцад миний урьд өмнө хийж байсан бизнестэй холбоотой Швейцарийн дансыг шалгасан. Энэ олон үйл явдлын давхцал дээр миний бие шалгагдсан юм" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn