С.САРУУЛ

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ИТХ-ын дарга Д.Цэрэнтогтоход холбогдох зөрчлийн хэргийг хүлээн авч хянасан байна. Улмаар Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 16.2 /нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, хонжворт сугалаа зохион байгуулсан, ивээн тэтгэсэн гэсэн заалтын дагуу 20 сая төгрөгөөр торгож шийтгэсэн байна. Д.Цэрэнтогтох нь 2020.06.02-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд нийтийг хамарсан урлагийн тоглолт зохион байгуулсан зөрчил гаргажээ.

Эх сурвалж: www.polit.mn