Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн болон түүхэнд зургадугаар сарын 29-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Сейшел арал бол дэлхий дээрх жинхэнэ диваажин гэж нэрлэгдэх боломжтой цөөн улсуудын нэг юм. Үүний шалтгаан нь юун түрүүнд гайхамшигтай үзэсгэлэнтэй байгаль, чамин шувууд, амьтад, цагаан наран шарлагын газрууд, тунгалаг усны хослол юм. Үүнээс гадна, бидний завгүй ертөнцөд маш ховор байдаг Сейшелийн аралд үнэмлэхүй тайван байдал, иделл хаанчлагддаг. Ийм сайхан нөхцлийн ачаар Сейшел арал нь хосууд болон бал сараа тэмдэглэж байгаа хүмүүст маш их таалагддаг аж. Нэмэж дурдахад туй аал дээр нэлээд загварлаг хандлага бол  романтик хурим хийх явдал их байдаг. Ийнхүү Сейшел арал нь туйлын амар амгалан, гайхалтай үзэсгэлэнтэй газар нутаг, маш сайн үйлчилгээ, амьдралын хэмжсэн хэмнэлийг санал болгодог. Товчхондоо бол гайхалтай сайхан амрахад тохиромжтой нөхцөл юм.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1613.06.29. Лондонд “Глобус” театр шатав. 405 жилийн өмнө тайзнаа У.Шекспирын “ VIII Генрих” жүжиг тоглогдож байхад түймэр гарчээ.

1925.06.29. Америкийн иргэн Марвин Пипкин бүдэг шилэн бүрхүүлтэй цахилгаан чийдэнгээ патентжуулав.

1955.06.29. Америкийн хит-парадад Билл Хейлийн «Rock Around the Clock» дуу найман долоо хоногийн турш тэргүүлжээ. Энэ өдрийг Рок-н-роллын төрсөн өдөр гэж үздэг.

1988.06.29. ЗХУ-ын Коммунист намын XIX бага хурлаар тус улсын улстөрийн системд өөрчлөлт хийж, социализмыг ардчиллын үзэл санаатай холбох тухай асуудал хөндөгджээ.

Эх сурвалж www.zms.mn