Т.САЙХАН

МАХН-ын дарга Н.Энхбаяр өнөөдөр /06.26/ 2020 оны сонгуулийн дүнтэй холбоотой асуудлаар  мэдээлэл хийлээ.  Мөн бие даагчид, бусад улс төрийн нам, эвсэл нэгдэн Ерөнхийлөгчтэй 17.00 цагаас уулзана гэж мэдээлсэн. 

МАХН-ын дарга Н.Энхбаяр "Энэ сонгууль цэвэр луйвар булхай боллоо. Ялангуяа МАН-д ашигтай. Дээд удирдлагуудаас нь авахуулаад хамгийн доод шатны албан тушаалтны идэвхтэй оролцоо, уялдаатай үйл ажиллаж луйвар булхай хийлээ. Хамгийн наад зах нь хар машины тооллого үнэхээр өөр дүн үзүүллээ. 

Урьдчилсан байдлаар санал  уншуулчихаад оруулж  байна. Тойрог болгонд зохиолмол байдлаар байхгүй хүмүүсийг байгаагаар оруулсан. Яагаад гэвэл Элчин сайдын яамд тэр хүмүүсийн бүх регистр байсан учир тэр хүмүүсийн нэрийг ашигласан гэж хардаж байна. Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо нь дээр гэхэд мөнгө тараад явдал хэрээс хэтэрлээ. 60 тэрбумаар төрийг худалдаж авдаг шиг хэрэг боллоо.  Энэ удаа 60 тэрбум битгий хэл хэд нугалсан мөнгөөр Ардын намынхан луйвар хийсэн. Мөнгө зарцуулахгүй гэсэн боловч хэрэг дээрээ мөнгө зарцуулсан. Тийм учраас Ерөнхийлөгчид хандаж байна. Ерөнхийлөгчийн хувьд энэ сонгуулийн ерөнхий хорооны худлаа тоог УИХ-д оруулж болохгүй ээ. Та өөрөө шударга сонгууль болох ёстой гэж шаардаж байсан хүний хувьд хүлээн зөвшөөрч болохгүй гэлээ.  

-Хэрэв УИХ-г батламжилвал яах вэ?

-Ерөнхийлөгч сонгуулийн дүнг Их хуралд оруулахгүй байх ёстой. Ингээд дахиад сонгууль явуулах ёстой. Сонгуулийн ерөнхий хороог өөрчлөөд дахин сонгууль явуулах ёстой. Ард түмэн минь одоо талбай дээрээ гарна. Ингэж доромжлуулж болохгүй.

-СЕХ-ноос сонгуулийг хуулийн дагуу зохион байгуулсан гэдгээ мэдэгдээд байгаа. Ямар үндэслэлээр хууль бус гэж үзээд байгаа юм бэ?

-СЕХ тэгж л хэлнэ шүү дээ. МАН-ын томилсон цагдаагийн томилсон цагдаагийн дарга, Бүртгэлийн дарга байгаа. Тиймээс бид сонгуулийг сайхан зохион байгууллаа гэж хэлнэ. Хамгийн хууль бус аргаар энэ сонгуулийг явуулсан. Тиймээс энэ сонгуулийг зөвшөөрч болохгүй. Ерөнхийлөгчид эр зориг байдаг бол МАН-ыг дахин сонгуульд оролцуулж болохгүй. Хэрвээ тэгж чадахгүй бол СЕХ-ноог өөрчлөөд дахин сонгууль явуулбал эд навсайтлаа тавиулна.

Эх сурвалж:www.polit.mn