Т.САЙХАН

УИХ-ын сонгуулийн үр дүнгийн талаар бие даан нэр дэвшигчид өнөөдөр /06.26/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр Дархан-Уул аймгийн УИХ-ын сонгуулийн тойрогт бие даан нэр дэвшсэн Т.Ганболд сонгуулийн  дүнг эргэлзээтэй байгаа талаар байр сууриа илэрхийллээ.


Тэрээр “Манай улс 2012 оноос хойш автомат хайрцгийг хэрэглэж ирсэн. Хуульд заасны дагуу хүмүүсийн ярьж заншсанаар хар машинаар тооллогоо явууллаа. Энэ удаагийн сонгуульд өнгөрсөн долоо сонгуулиас хамгийн олон буюу 121 хүн бие даан  сонгуульд оролцсон. Эдгээр хүмүүс бол нийгэм олон нийт хүлээн зөвшөөрөх маш олон хүмүүс байсныг харсан байх.   Олон нийт болон судалгаараа намыг гэхээс илүү хүнийг харна гэсэн байдлаар хандлага байсан.
Би УИХ-ын 2020 оны сонгуулийн 12 дугаар буюу  Дархан-Уул аймаг  нэр дэвшсэн. Хуулийн хугацаа буюу сурталчилгаа хийсэн бүх уулзалтын тойм хадгалагдаж, баримт болон үлдсэн байгаа. Ард иргэдийн зүгээс өнөөдрийн үүссэн байгаа нөхцөл байдалд  сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байсан. Ард иргэд дэмжиж байсан.  Өрсөлдөгч намууд маань намайг 1-ээр гарна гэдэгт итгэлтэй байсан.  Бие даагчид бид хуульд харшлахгүйгээр зорилго, үзэл бодлоороо нэгдэж нэг мөрийн хөтөлбөртэйгээр энэ удаагийн сонгуульд оролцсон.Харамсалтай нь зөвхөн бие даагчид дээр сонгуулийн машинд огт байхгүй таслал, оронгийн формат орж ирсэн. Ямар ч цэг таслалгүй дан ганц тоо тавигддаг пормат гэсэн үг.  Зөвхөн бие даагчид дээр энэ таслал гарч ирж байна.
Эхний жагсаалт гарахад миний нэр ерөөсөө гарч ирэхгүй байж байгаад гэнэт 7,311 нэр дэвшигчээс хамгийн эхэнд 7,311 гэж гарч ирсэн. Энэ бол эксел дээр гарч ирж байгаа хөндлөнгийн хакер ажиллагаа. Энэ ганцхан над дээр биш л дээ.  Бичлэг ухрааж үзвэл бүх бие даан нэр дэвшигч дээр ийм таслал гарч ирсэн. Үүнийг ТЕГ шалгах үүрэгтэй. Ийм учраас өнөөдрийн эрх барьж байгаа нам, Ерөнхий сайд У.Хүрэлсүх танд хандаж хэлмээр байна. Та үнэхээр шударга ёсны төлөө тэмцэж байгаа улс орон нам засгийнхаа нийтлэг эрх ашиг нийт ард түмнийхээ төлөө үйлчилж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд мөн бол энэ увиагүй үйлдэл хийсэн өөрсдийнхөө намын хакерын үйлчилгээ үзүүлсэн хүмүүстээ хариуцлага тооцох сонгуулийн дүнг шударгаар гаргах хэрэгтэй байна” гэлээ.

29-р тойрог буюу Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшсэн Т.Бат-Оргил "Улсын Их Хурлын тухай хуулийг хүч түрэн баталсан. МАН ялагдахынхаа үед үхэр буугаа тавьж, төрийн эргэлт хийж байна. Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан хэрэг бол 60 тэрбум. Гэтэл ил цагаан баримт нь байсаар байтал хэнд хариуцлага тооцов. Хоёр жараахайг сор залснаас биш томчууд нь юу ч болоогүй мэт ордонд сууж байсан. Бид сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ийм луйврыг хүлээн зөвшөөрвөл Монгол Улсад юу болох вэ. Бид сонгуулийг хүчингүй болгохоор гарын үсэг зуруулж эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч үүнийг зүгээр хараад өнгөрөхгүй гэж найдаж байна" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn