Т.САЙХАН

Дэлхий дахинаа COVID-19 халдвартай холбоотой 36,237 эрдэм шинжилгээний судалгааны ажил хийгджээ. Мөн 158 эмнэл зүйн туршилт судалгаа амжилттай хийгдсэн байна. 

Бельги, Франц, Швейцарь зэрэг улсын эрдэмтэд хамтарсан тархвар зүйн судалгааг хийжээ. Судалгаагаар коронавирус дөрвөн хэмд  хамгийн тэсвэртэй байдаг бөгөөд температур нэмэгдэх тусам тэсвэргүй болдог нь тогтоогджээ.

Түүнчлэн судалгааны тайланд аюулгүй, үр дүнтэй вакцин бүтээгдэх хүртэл коронавирусын 2 болон 3 дахь давлагаа үүснэ хэмээсэн байна. Иймд вакцин, эмчилгээний арга тодорхой болох хүртэл аль болох олон нийтийн газраар явахгүй байх, амны хаалт зүүсээр байх хэрэгтэйг зөвлөжээ.

Эх сурвалж:www.polit.mn