Т.НОМИН

"Даншиг наадам-Хүрээ цам 2020" шашин, соёлын наадам хэрхэн явагдах талаар Гандантэгчинлэн хийдээс өнөөдөр /06.26/ мэдээлэл хийлээ.   Гандантэгчинлэн хийдийн хэвлэл мэдээлэл Олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд "Дэлхий нийтээр тархаад буй КОВИД-19-тэй холбоотойгоор олон арга хэмжээ хойшлогдож байна. Гандантэгчэнлин хийдээс энэ жил уг ёслолыг тасалдуулахгүй явуулахын тулд “Хүрээ цам 2020”-ыг зохион байгуулна. Олон нийтийг хамарсан морь уралдах, бөх барилдах, сур харвах тэргүүтэй олон үйл ажиллагаа энэ жил болохгүй болсныг мэдэгдье. Харин “Хүрээ цам 2020” шашин соёлын үйл ажиллагаа төмөр хулгана жилийн зуны дунд сарын шинийн 9-ний өдөр буюу зургадугаар сарын 29-ний өдөр Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд болно.

Тодруулбал, зургадугаар сарын 26,27,28-ны өдрүүдэд болох жахар цамын хурал 29-ний өдөр Батцагаан дуганы голын талбайд хурах юм. Мөн олон нийт Гандантэгчэнлин хийдэд цуглах боломжгүй болсон. Харин гол шашны төлөөллүүд оролцож, ариутгал хамгаалалт халдваргүйжүүлэлт дор үйл ажиллагааг зохион байгуулна” гэдгийг  хэллээ.

Эх сурвалж:www.polit.mn