Д.Намуунцэцэг

Хоёр давхар автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд явуулж эхлэхээр болсон.  Өнгөрсөн долоо хоногт туршилт эхлүүлсэн бөгөөд хэзээнээс үйлчилгээнд явах талаар иргэд хүлээлттэй байна.  Энэ талаар Нийслэлийн  тээврийн үйлчилгээний газрын Тээврийн төлөвлөлт, технологийн хэлтсийн дарга С.Цэцэгмаагаас тодруулахад ‘’Одоогоор нэг л автобус орж ирсэн байгаа. Нийтдээ 10 автобус оруулж ирэх төлөвлөгөөтэй байна.  Зарим туршилт хийгдэж байгаа. Аль чиглэлээр, ямар маршрутаар явуулах нь тодорхой болоогүй.  Мөн тролабусны шугамын утастай давхцах зэрэг асуудал тулгарч байна. Тэдгээрийг засч янзлахад цаг ч байна’’ гэлээ.  Тус автобусны урьдчилгаа 20 хувийг нийслэлийн төсвийн хөрөнгөөр, 80 хувийг Хөгжлийн банк болон БНХАУ-ын Хөгжлийн банкны зургаан жилийн хугацаатай зээлээр авч байгаа юм байна.

Эх сурвалж:www.polit.mn