Б.Оюунзул

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд зургадугаар сарын 25-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Дэлхийн 270 сая славянчууд  энэ өдөр нөхөрлөл ба нэгдлийнхээ баярыг тэмдэглэдэг. Барууны Польшууд, Чех, Словак, Кашуб, Лужичанууд, өмнөдийн Болгар, Серб, Хорват, Босни, Македони, Словени, Черногорчууд, зүүний Белорусь, Орос, Украин, Русины хэмээн славянчуудыг гурав ангилдаг.Орос, украин, белорусь, польш, чех зэрэг славянчууд Европын хүн амын дийлэнх хувийг бүрдүүлдэг байна. Славян ард түмний эв нэгдэлтэй байх санаа нь түүхэнд гүнзгий орсноор Орост төдийгүй бусад олон славян мужуудад хүндэтгэлтэйгээр бичигдсэн байдаг. Ариун Тэнгэр элч нар Кирилл, Модиус нарын бичсэн нийтлэг бичгийн системийг бий болгох ажил руу оржээ. Кирилл, Мефодиус хоёрын гэгээрлийг тэмдэглэхтэй холбоотой Славян бичгийн бичиг, соёлын өдрүүдийн хамтарсан баяр нь Славын ард түмний хэлхээ холбоог бэхжүүлэх, Зүүн ба Баруун Славянчуудын оюун санааны нийгэмлэгийг хадгалахад хувь нэмэр оруулдаг аж. Славуудын нэгдмэл байдалд томоохон хувь нэмэр оруулдаг бөгөөд бүс нутгийн үндэсний соёлын холбоо тэдний үйл ажиллагааны ачаар цаг үе хоорондын холбоо тасардаггүй, славян ард түмний өвөрмөц уламжлал, олон зууны соёл, зан заншил, үеэс үе дамжин уламжлагдан, иргэний амар амгалан, эв найрамдал бэхждэг. Славуудын найрамдал, эв нэгдлийн өдөр янз бүрийн улс орнуудад өвөг дээдсийнхээ уламжлал, соёлыг сэргээхэд чиглэсэн соёлын арга хэмжээнүүд зохион байгуулдаг гэнэ. Жил бүр Орос, Беларусь, Украины хил дээр Найрамдлын хөшөөний дэргэд Славянчуудын Эв нэгдлийн өдөрт зориулан "Славянуудын нэгдэл" наадам болдог ажээ.


Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1178.06.25. Кентерберийн таван лам саран дээр ямар нэгэн дэлбэрэлт гарсан гэж байв. Тэр нь сарыг солир мөргөж, Жордано Бруногийн тогоог үүсгэсэн үзэгдэл гэж таамагладаг.

1783.06.25. Энэ өдөр хуралдсан Парисын Шинжлэх ухааны академийн хуралдаан дээр химич Антуан Лоран Лавуазье “Ус бол  устөрөгч ба хүчилтөрөгчийн нэгдэл” гэж мэдэгдлээ. Үүнээс хоёр жилийн дараа  тэр цэргийн инженер Жан Меньегийн хамт тэдгээрээс ус гарган авч чаджээ.

1876.06.25. АНУ-ын Монтана мужийн Литтл Бигхорн голын эрэгт “Сууж буй бух” гэсэн толгойлогчтой сиу омгийн индианчууд Жорж Кастерын командалсан 265 морин цэрэгтэй Америкийн армийн отрядыг бүрэн устгажээ. Кастер тактикийн алдаа гаргасан байв. Отрядаас ганцхан Команч нэртэй морь л амьд үлдсэн ба түүнийг олон жил парадад эмээлтэйгээр нь хөтлөн оролцуулж байлаа. 

1975.06.25. Португалийн “Хадаасан цэцгийн хувьсгалын” дараагийн жилд нь Тусгаар тогтносон Мозамбик улс  гарч ирэв. Тусгаар тогтнолын төлөө тэмцэж байсан Мозамбикийг чөлөөлөх үндэсний фронтын лидер Самора Машелгарч ирэн тус оронд авторитар марксист дэглэм тогтоожээ.

Эх сурвалж www.zms.mn