Б.НАМУУНТАМИР

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт Монгол Улсын 21 аймаг, есөн дүүрэгт өнөөдөр буюу зургадугаар сарын 24-ны өдөр  07.00 цагт эхэлж, 22:00 цагт албан ёсоор дуусч байгаа билээ. Тэгвэл үүнтэй холбоотойгоор МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр мэдээлэл хийлээ.

Н.Энхбаяр “Бид өглөөнөөс эхлээд орой хүртэл сонгуулийн санал хураалтын үйл явцтай биечлэн танилцлаа. Нийслэлийн дүүргүүд дээр болж байгаа сонгуулийн санал хураалт маш будлиантай, утгагүй, луйвар, булхайтай санал хураалт болж байна гэдгийг нэг бус нэлээд олон удаа хэлж байгаа. Монголчууд шударга сонгуулийг хүсч, шударга төрийг сонгох ёстой. Ийм луйвардсан сонгуулиар луйварчид л төрд гарч ирнэ.  Сүүлийн санал хураалт дуусах цаг мөчид МАН-ынхан гэрийнх нь үүднээс машинаар хүмүүсийг зөөж, мөнгө тараан, саналыг нь худалдан авч байна. МАН-ынхан луйврын сонгуулиа үнэн болгох гэж ганц хоёр газарт суудал тавьж өгнө. Эсвэл үнэхээр эр бяр, нэр хүндээрээ сугарч ганц хоёр хүн гарч ирж магадгүй. МАН луйвраар ялах нь. Тиймээс луйврын сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг саналын хуудсыг албан ёсоор тоолохоос өмнө хэлж байна” гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn