Б.НАМУУНТАМИР

2020 оны УИХ-ын сонгуулийн 12 дугаар тойрог Сүхбаатар аймагт “Та бидний эвсэл”-ээс нэр дэвшигч Ч.Үл-Олдох СЕХ-нд  гомдол гаргажээ. Сонгуулийн тухай хуулийн 60.1.3-т  нам, эвслээс нэр дэвшигчийг тухайн нам эвслээс ирүүлсэн дарааллаар нэрсийн жагсаалт, саналын  хуудаст нэрийг нь бичих ёстой гэж заасан байдаг.

“Та бидний эвсэл”-ээс СЕХ-нд нэр дэвшигчдийн нэрсийг  хүргүүлэхдээ Намын дүрэм, Эвслийн зөшилцөлд үндэслэн  Сүхбаатар аймгийн Түмтийн дарга, нэр дэвшигч Ч.Үл-Олдохын нэрийг мандатын 1-рт бичсэн байна. Гэтэл түүний нэрийг 2-т бичсэн хуурамч байж болох саналын хуудсаар Сүхбаатар аймагт санал хураалт явагдаж байгаа аж. Саналын  хуудсыг зориуд ингэж  хэвлэсэн үү, дундаас нь хуурамч хуудас оруулсан уу гэдгийг  нэр дэвшигч Ч.Үл-Олдох шалгуулахаар СЕХ-нд ханджээ.

Эх сурвалж:www.polit.mn