Т.Номин

Ус, цаг уурын орчин шинжилгээний газраас өнгөрсөн даваа гаригаас эхлэн тав хоног үргэлжлэн бороо орно гэж мэдээлсэн.   Тэгвэл  Булган аймагт цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан сонгогчдын ирц хангалтгүй байгаа бөгөөд шаардлагатай сумдад онцгой байдлын гурван анги зэрэг ажиллаж байгаа юм байна.  Энэ талаар Булган аймгийн сонгуулийн хорооны ажилтнаас тодрууллаа.  Тэрээр “Булган аймагт 40877 нэрсийн жагсаалт бичигдсэн. Өчигдөр буюу 23-ны өдөр 647 иргэнээс зөөврийн хайрцгаар санал өгөх хүсэлт авсан. Харъяа гэртээ байхгүй, эмнэлэг, Улаанбаатар хот явсан гэх мэт шалтгаанаар 612 иргэнээс 80 саналын хайрцгаар, 66 хэсэг ажилласны эцэст мэдээгээ бид СЕХ-нд өгсөн байна. Өнөөдөр 13.00 цагийн байдлаар сонгогчдийн ирц 25. 21хувьтай байна.  Аймгийн нийт нутгаар бороотой байна. Бид хэсгийн хороонууддаа чиглэл өгч тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Хишиг-Өндөр, Сайхан зэрэг суманд сүлжээ тасарсан, зам усанд автсан гэх мэт асуудлууд байсан. Гэвч бид арга хэмжээ авсны үр дүнд хуулийн хугацаанд зөөврийн саналын хайрцгаар саналаа авч дууссан байна. Тэшиг, Хутаг-Өндөр сумдад Онцгой байдлын албан хаагчдыг ажиллуулж байна. Энэ нь тодорхой хэмжээний үер устай нөхцөл байдалд томоохон гол мөрнийг гатлан иргэд саналаа өгөхөд аюулгүй байдлыг хангах үүднээс гурван баг бүрэлдэхүүнийг гаргаж өгч байна” гэв.    

Эх сурвалж:www.polit.mn