Т.САЙХАН

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тавдугаар сарын 9-ны уламжлалт Ялалтын баярын цэргийн сүрт жагсаалыг коронавирусийн халдвараас болж хойшлуулсан нь өнөөдөр /06.24/ болж байна.  Монголын цагаар 15.00 цагаас эхлэх бөгөөд  "ТВ9" шууд дамжуулна. ОХУ болон ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсууд эх орны дайнд ялалт байгуулсны 75 жилийн ой тохиож байна. 1945 оны тавдугаар сарын 9-нд зургаан жил үргэлжилсэн дэлхийн II дайн дуусч нацист Герман бууж өгөх гэрээнд гарын үсэг зурсан тэр өдрийг хүн төрөлхтнийг дайны аюулаас аварсан "Ялалтын өдөр" гэж жил бүр тэмдэглэдэг билээ. 

Эх сурвалж:www.polit.mn