Б.Оюунзул

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд зургадугаар сарын 22-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Өнөөгөөс 76 жилийн өмнө Аугаа эх орны гэх Оросын нэрлэсэн дайн эхэлжээ. Энэ өдөр нь зөвхөн оросуудад ч биш энэ аугаа эх орны дайнд оролцогч талуудын ард түмний дурсамж, гашуудлын өдөр юм. Тэр ширүүн догшин жилүүдэд эх орноо хамгаалан амиа зориулсан хүн бүрийг дурсан санаж гашуудах ёстой. Аугаа эх орны дайн 1418 өдөр шөнө үргэлжлэн тэр дайнд Зөвлөлтийн 27 сая үрэгдсэн ч тэд ялан дийлж фашизмыг устгасан гавъяатай. Энэ өдөр дайны хүндийг нуруундаа үүрсэн Орос, Белорусь, Украин ба хуучин Зөвлөлтийн орнууд болон холбоотон байсан улс оронд янз бүрийн арга хэмжээ зохиогддог.


Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1941.06.22. Европт фашистуудтай тэмцэх анхны отряд Хорватын Брезовица тосгонд байгуулагджээ. Анхны отрядын дарга ахмад Владимир Янич-Цапо, Vladimir Janjić Capo 79 партизануудын хамт тэмцлээ эхэлжээ. Партизаны хөдөлгөөн нь Югослав даяар өссөөр дайны төгсгөл рүү хагас сая хүнтэй хүчирхэг арми байсныг 230 мянга нь хорватууд байлаа. Энэ өдөр уг ойг тэмдэглэн Хорватын Ерөнхийлөгч үг хэлэн нутаг нэгтнүүдийнхээ фашизмтай хийсэн тэмцлийг  дээдлэн дурсдаг.

1633.06.22. Николай Коперникийн сургаалийг үргэлжлүүлэгч дундад зууны  Италийн суут одон оронч  Галилео Галилей энэ өдөр буюу өнөөгөөс  384 жилийн өмнө өөрийн  сургаалиас шашины шүүхийн өмнө татгалзжээ. Тэрээр  өөрийн ажиглалтаа тулгуурлан нар нь тэнхлэгийнхээ дагуу өөрийн бүх тэнгэрийн биетийн хамт эргэлддэг болохыг тогтоосон юм. Коперникийн санал болгосон нарны төвтэй ертөнцийн систем ньцорын ганц зөв  онол гэдгийг тэр хэлж байв.  Италийн шашны шүүх Коперникийн онолын буруу номынх гэж үзээд түүний “Тэнгэрийн биетийн эргэлдэх тухай” гэсэн номыг  1616 онд хориглосон байв. Үүнээс хойш  1632 онд “Птолемейн ба Коперникийн гэсэн ертөнцийн хоёр системийн тухай хүүрнэл” нэртэй номоо хэвлүүлсэн байна.

1675.06.22. Английн хаан II Карл Лондоны зүүн захын Гринвичийн толгой дээр  одон орны обсерваторыг бариулж эхлэв. “Тэнгэрийн биетийн хөдөлгөөн ба үл хөдлөх оддын байрлалын  хүснэтийг шинэчлэн навигацийн урлагийг төгсжүүлэхийн тулд шаардлагатай өргөрөгийг тодорхойлох” үүднээс түүнийг байгуулах шаардлага гарчээ. XIX зууны сүүлчээр дэлхийн одон орончид, газар зүйчид Гринвичийнобсерваторид тэгийн мериданыг уяж өгөхийг зөвшөөрсөн байна. Өнөөдөр Гринвич музей бөгөөд одон орон судлалын төв нь 1998 оны аравдугаар сарын 31-нд хаагджээ.

Эх сурвалж www.zms.mn