Олон улсын йогийн өдөр

0
хуваалцах
171
үзсэн

Б.Оюунзул

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн болон Монголын түүхэнд зургадугаар сарын 21-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Өнөөдөр Олон улсын иогийн өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан иогаар хичээллэгч, иог сонирхогч нарт зориулсан арга хэмжээ болж байгаа юм. Манай улсын хувьд энэ баярыг зургаа дахь жилдээ тэмдэглэж байгаа юм. Сонирхуулахад Энэтхэг улс иог, аюурведын анагаах ухааны яамтай цорын ганц улс юм. Аюурвед бол 5000 жилийн түүхтэй Энэтхэгийн эртний уламжлалт мэдлэг юм байна. Аюурведийн шинжлэх ухааны гол ухагдахуун бол хүний тэнцвэрт байдлыг хадгалах, эрүүл амьдрах амьдралын зөв хэвшлийг зааж сургахад оршдог. Иймээс зөвхөн өвчний шинж тэмдгийг эмчлэх бус өвчний гол эх суурийг үндсээр нь эмчилдэг аж.


Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1891.06.21. Өнөөгөөс 124 жилийн өмнө Чикагогийн олон улсын үзэсгэлэнгийн үзэгчид дэлхийд анх удаа алсыг харагч гэгдэх эргэдэг  цагиргаар зугаалан танилцжээ. Уг үзэсгэлэнг зохион байгуулагчид үзэсгэлэнгийн нэрийн хуудас болохоор байгууламжийг бүтээхээр уралдаан зарласан ба Иллинойсын  залуу инженер  Жорж Феррис асар  алсыг харагчийн дугуйг зорчигчдын бүхээгтэйгээр  санал болгосон байлаа.Мэргэжил нэгтнүүд нь Феррисийн  санааг бүтэшгүй гэж байсан юм. Инженер хувиасаа 25000 доллар гаргаж зураг төслийг бүтээсэн учир зохион байгуулагчид нь уг байгууламжийг босгохоор болжээ. Феррисийн  алсыг харагч 80 метрийн диаметай хоёр метрийн  голчтой 80 метрийн өндөр тэнхлэгт бэхлэгдсэн байв. Түүний  36 бүтээг тус бүр нь 60 зорчигчийн багтаамжтай байв. Түүний ихэнхийг Детройтод хийн галт тэргээр зөөн авчирсан байв. Нийт жин нь 4100 тонн бөгөөд 250 мянган доллараар босчээ. Үзэсгэлэнгийн үеэр алсыг харагчаар бараг 1,5 сая хүн зугаацан  10 минутын тасалбартаа 50 центийг төлжээ. Зохион байгуулагч нар нь 730 мянган долларын цэвэр ашигтай байсан нь тухайн үедээ асар их мөнгө байлаа.

1898.06.21. Цус урсгасан тулааны явцад америкчууд Испанийн мэдлийн Гуам арлыг 1898 оны энэ өдөр буулган авчээ. Гуам нь Номхон далай дахь Марианы арлуудын ольтригийн  хамгийн том өмнөд арал нь юм. Филиппины Манила хотоос 930 км, Гонолулу хотоос 2300 км-ын зайтай. АНУ-д тооцогдохгүй тэр нутаг дэвсгэрт голчлон америкчууд амьдардаг ба АНУ-ын усан цэргийн болон, стратегийн нисэх хүчний  чухал баазууд тэнд байрладаг. Байрлалаасаа болон Хойд Америкаас 14-15 цагийн өмнө  өдөр эхэлдэг учир тэндээс Америкийн өдөр эхэлдэг ажээ.

2004.06.21. Скейтбордингийн олон улсын өдрийг анх америк скейтерууд тус улсын  баруун эрэгт тэмдэглэжээ. Тэр жилдээ Скейтборд компаниудын олон улсын эвсэл уг өдрийг  зарлан жил бүрийн зургаадугаар сарын  21-нд тэмдэглэж байхаар болсон байна.

Эх сурвалж www.zms.mn