Бэлгийн хүчирхийллийн эсрэг олон улсын өдөр

0
хуваалцах
128
үзсэн

Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд зургадугаар сарын 19-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Зургаадугаар сарын 19-нд сөргөлдөөний үеэрх бэлгийн хүчирхийллийн эсрэг тэмцэх олон улсын өдрийг тэмдэглэж өнгөрүүдэг. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2015 оны зургаадугаар сарын 19-ний өдрийн № A/RES/69/293 тоот тогтоолоор энэ өдрийг бий болон олон улсын болон улс доторх иргэний дайны үеэр улс төр, шашин, үндэстний шалтгаанаас үл хамааран гарч байгаа бэлгийн хүчирхийлэлд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах зорилго тавьжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1862.06.19. АНУ-ын Ерөнхийлөгч Авраам Линкольн тус орны нутаг дэвсгэрт боолчлолыг халсан хуулийг баталгаажуулав. Боол эзэмшигч өмнөд мужуудыг хойд мужууд иргэний дайнд ялсаны дараа АНУ-д боол зөөх ажиллагаа зогссон юм. Ерөнхийлөгч боолчлолыг халсан хуулийг баталгаажуулж,1863 оны нэгдүгээр сарын 1-нд Тусгаар тогтнолын тунхаглалыг гарган холбоотны арми боолын эздийн гарт байгаа боолчуудыг чөлөөлөх уриалгыг тэнд суулгаж өгсөн байлаа. Гэхдээ Тунхаглалын тэр уриа иргэний дайныг дуустал онцын нөлөөгүй байлаа.

1953.06.19. Зөвлөлтийн талд тагнуул хийсэн хэргээр нэгэн гэр бүлийн хос Юлиус ба Этель Розенберг нарыг АНУ-д цаазалжээ. 1951 оны дөрөвдүгээр сарын 5-нд физикч Юлиус Розенберг эхнэр Этелийн хамт Зөвлөлтөд цөмийн бөмбөгийн нууцыг өгсөн гэж цаазаар авах ял сонссон юм. Хэн ч Зөвлөлтөд цөмийн бөмбөгийн нууцыг тэд дамжуулсан эсэхийг мэдэхгүй. Хосууд эцсээ хүртэл өөрсдийгөө гэм буруугүй гэж байлаа.

Эх сурвалж www.zms.mn