Энэ өдөр Буэнос-Айрес хотын баяр болдог

0
хуваалцах
196
үзсэн

Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн болон Монголын түүхэнд зургадугаар сарын 11-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Аргентины нийслэл Буэнос-Айрес хотыг 1580 оны зургадугаар сарын 11-нд Испанийн конкистадор Хуан де Гарай үндэслэн тулгын чулууг нь тавьжээ. Зураач  Хосе Морено Карбонеро, Буэнос-Айрес хотыг үндэслэсэн юм. Эхлээд 1536 онд хааны амбан захирагч тэнд Педро де Мендоса хотыг байгуулж байв. Колонийг нутгийн уугуулууд эсэргүүцэн тэр жилийнхээ зургадугаар сарын 15-нд индианчууд 1000 хүнээ алдан 40 испаничуудыг дийлээд хотыг галдан шатаасан байна. Хуан де Гарай Парагвайн ирээдүйн нийслэл Асуньсьон хотод шинэ аянд гарч ирээд эрэгт нь шинэ колонийг 1580 оны энэ өдөр үүсгэн байгуулжээ. Тэгээд тэр хотоо Сантисима-Тринидад-и-а-су-Пуэрто-Санта-Мария-де-лос-Буэнос-Айрес гэсэн байна утгачлан орчуулбал Гурван хувилгаан ба Сайхан агаарын хувилгаан Мария түүний завагт гэж нэрлэжээ. Харин манай улсын нийслэл Улаанбаатар хотын түүх бол монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэл, тусгаар тогтносон орны улс төр, эдийн засаг, шашин, соёлын төвийн түүх, монголчуудын бэлгэдэл юм. Улаанбаатарын үндэс суурь Хүрээ буюу Өргөөний тухай түүхэн сударч 1649 оноос тавигдаж эхэлсэн байна. Нүүдэлч удмын их төвлөрөл Алтан тэвшийн хөндийд суурьшлаа хориод удаа нүүдэллэж 1778 онд Туулын хөндийд төвхнөсөн гэдэг.1926 онд Ардын цэнгэлдэх хүрээлэн буюу Бөмбөгөр ногооныг сүндэрлэсэн нь Улаанбаатар хотыг чимсэн хамгийн том барилга байгууламж болсон аж. Мөн  Монгол  Улсын нийслэлийн нэр түүхэндээ таван удаа солигдож байжээ. 


Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдал

1687.06.11. Даниель Дефогийн 1660–1731 туужаар 1659 онд далайн хүчтэй шуурганд өртсөн хөлөг онгоцноос ганцаар амьд гарч эзгүй аралд 27 жилийг ганцаараа өнгөрөөсөн 55 настай Робинзон Крузо Англид буцан иржээ. Энэ алдартай зохиолын баатрын дүр болсон хүн нь шотланд усан цэрэг Александр Селькирк гэх бодит хүн байжээ. Тэрээр хөлгийн ахмадтай ширүүн маргасны улмаас 1704 онд эзгүй аралд хаягдаж байсан гэдэг. Тэрээр дөрвөн жил, дөрвөн сарыг уг арал дээр өнгөрөөгөөд буцаж ирсэн ажээ.

1895.06.11. Дэлхийд анхных болох автомашины хурдны уралдаан Парис-Бордо-Парис гэсэн замаар явагдлаа. Уралдаанд 46 жолооч оролцсоноос Францын Эмиль Левассо 1844–1897 энэ 1200 км-ын замыг 3,5 морины хүчтэй “Панар-Левассор” машинаар 48 цаг 17 минутад туулж түрүүлжээ. Харин шагналын тавцанд тэр хоёрдугаарт нь зогссон байна. Учир нь дөрвөн суудалтай машины уралдаан зарлагдсан байлаа.

1982.06.11. Одоогоос 28 жилийн өмнө Стивен Спилбергийн “Харь гаригийн хүн”  киноны нээлт болсон ба нэрт найруулагч  түүнийг хүүхэд ахуй цагийн дурсамжиндаа үндэслэж бүтээсэн ажээ. Тэр эхнээсээ энэ кинондоо нэр алдартай хүмүүсийг тоглуулахгүй гэж шийдсэн ба гол дүрд нь 10 настай Генри Томас тогложээ. Харь гаригийн хүний дүрийг Италийн зохион бүтээгч Карло Рамбальди хийсэн аж. Рамбальди харь гаригийн хүний гурван загварыг 700 мянган ам.доллараар хийж өгсөн гэдэг. Түүнийг амьдруулахын тулд нэгэн одой ба хөлгүй хүүхдэд харь гаригийн хүний багийг өмсгөн тоглуулж байв. Уг кино 1982 оны зургадугаар сарын 11-нд дэлгэцнээ гарчээ. Кино Оскарын шагналд есөн номинациар шалгаад хөгжим, дуу оруулалт, харагдах үр дүн ба дууны монтаж гэсэн дөрвөн төрөлд Оскарын шагнал авсан байна. Дөнгөж 10,5 сая доллараар бүтсэн энэ кино урт хугацаанд хамгийн өндөр орлоготой байжээ.

1993.06.11. Дэлхийн кино дэлгэцнээ “Юрийн галавын хүрээлэн” гэсэн Америкийн блокбастер гарч эхэлжээ. Найруулагч Стивен Спилбергийн “Юрийн галавын хүрээлэн” киног Майкл Крайтоны ижил нэртэй романаар хийжээ. Гэхдээ киног зохиосон Дэвид Коепп баатруудын зан араншинг өөрчилснөөс гадна романд байсан хүчирхийллийн зураглалуудыг хассан байлаа. Уг кино дэлхийн прокатаас 914 сая доллар цуглуулан хамгийн амжилттай киноны тоонд орж байв. Өнөөдөр энэхүү кино дэлхийн хамгийн их ашиг орлоготой кинонуудын 11 дүгээрт, харин энэ үзүүлэлтээр Америктаа 17 дугаарт ордог байна. Дараагийн “Юрийн галавын хүрээлэн-2: Хаягдсан ертөнц” 1997 онд, “Юрийн галавын хүрээлэн-3” 2001 онд дэлгэцнээ тус, тус гарч байв.

Эх сурвалж www.zms.mn