Б.ОЮУНЗУЛ 

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд зургадугаар сарын 9-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

“Найз гэдэг хоёр биед орших нэг амь юм” гэж Аристотель хэлсэн байдаг. Бүх он цагийн ард түмэн нөхөрлөлийг нийгмийн болон ёс зүйн үнэт зүйлээр тооцож ирсэн ч тэд “жинхэнэ найз нөхөр хуруу дарам цөөн” хэмээн тооцож иржээ. “Жинхэнэ нөхөрлөл нь үнэн худлыг мэдэхгүй далайн их луу гэдэгтэй адил зүйл юм” гэж Артур Шопенгауэр хэлсэн удаатай. Гэлээ ч бид энэ өдөр баяр хүргэх нэг хүн танд байгаа гэдэгт итгэнэ. Найз нарын олон улсын өдөр нь өөрөө найз нөхөддөө тэр хүн шиг танд чухал зүйл үгүй гэдгээ мэдүүлэх баяр юм.


Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдал

68.06.09. “Ямар сайхан жүжигчнээ дэлхий алдана вэ” гэж дуу алдаад Ромын эзэн хаан Клавдий Цезарь Нерон 31 насандаа амиа хорложээ. Эрх барьж эхэлсэн эхэн үедээ Сенаттайгаа хуйвалдан харгислал ба эд хөрөнгийг нь булаан хураах үйлдлийг явуулж эхэлжээ. Харгис, хэрцгий, завхай араншинтай тэрээр сүүлдээ сенаторууд болон нийгмийн өргөн давхаргыг өөрийн эсрэг болгож чаджээ. Сүүлдээ бүрэн ганцаардсан тэр сенат түүнийг гутамшигтайгаар цаазлах шийдвэр гаргасныг мэдээд Египет рүү зугтах гээд бүтэлгүйтсэний дараа өөрийгөө хөнөөжээ.

1737.06.09. Москвагийн түүхэнд төдийгүй XVIII зууны хотуудын түүхэнд байгаагүй их түймэр Москвад гарч хотын төв нь Кремль хүртэл шатсан байна. Домогт энэ түймрийг бэлбэсэн эмэгтэйн шүтээнийхээ өмнө өргөсөн зулнаас гарсан гэдэг. Эндээс “Сохор зоосны үнэтэй лаанаас Москва шатлаа” гэсэн үг гарчээ. Салхитай, хуурай байснаас гал хурдан тархаж 2.5 мянган айлын хашаа байшин, 486 дэлгүүр мухлаг, олон сүмийг түймэрдэв. Гамшигт 200 тоннын жинтэй хаан хонх хагарчээ. Үүнээс хоёр жилийн өмнө цутгасан хонх цутгуурын хонхорхойтой байсан ба түүнийг дүнзэн дээврээр халхалсан байв. Хонхноос 11.5 тоннын хэсэг хагаран салсан байлаа. Дээрээс унасан дүнз түүнийг хагалсан гэдэг бас түймрийн дараа халсан хонхыг хөргөхөөр ус цутгаснаас хагарсан гэх яриа ч бий. Мөн энэ үеэр хуучирч ажилгүй болсон Спаскийн цамхагийн цаг шатсан байжээ.

1904.06.09. Хожим дэлхийн хамгийн шилдэг болсон Лондоны яруу тунгалаг найрал хөгжмийн хамтлаг анхны концертоо тогложээ. Лондон хотын Куинс холлд болсон уг концертод Бетховен, Вагнерын бүтээлийг немц Ганс Рихтерын удирдлагаар тогложээ. Удалгүй хувь нийлүүлсэн хөгжмийн хамтлаг Парист тоглолтоо хийн гадаадын тоглолтын түүхээ эхлүүлжээ. Тэд Америкт тоглолт хийхээр “Титаник” онгоцонд тасалбар авсан байснаа хамгийн сүүлчийн эгшин болиулан “азаар амь гарсан” түүхтэй.

Эх сурвалж www.zms.mn