Норвеги тусгаар тогтнов

0
хуваалцах
180
үзсэн

Б.Оюунзул

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн болон Монголын түүхэнд зургадугаар сарын 07-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Энэ өдрөөс эхлэн орчин үеийн тусгаар тогтносон Норвеги улс оршин тогтнож эхлэв. Энэ баярыг Шведтэй нийлсэн баяр гэж албан ёсоор хэлдэг ажээ. Норвеги өөрийн парламент ба Засгийн газартай байсан ч түүнийг хөрш Шведын ван II Оскар захирч байлаа. Салан тусгаарлах санаа нь Шведын Засгийн газар норвегичуудад өөрийн консулын албыг хийхэд нь саад тавьж байснаас гарч ирсэн гэнэ. Норвегийн Засгийн газар огцорсон ч хаан түүнийг нь зөвшөөрсөнгүй. Ингээд Норвегиуд униигаас гарч өрх тусгаарлахаар шийдсэн юм. Бүх нийтийн санал асуулгаар дөнгөж 184 норвеги хүн л унийн төлөө байжээ. Ингээд Норвеги Шведээс тусгаарлан хаан ширээндээ Данийн жонон Карлыг урьсан байлаа. Гэвч Карл хаант засаглалын талаар бүх нийтийн санал асуулгын дүнг харж байж ван болно гэсэн байлаа. Бүх нийтийн санал асуулгаар норвегичуудын 79 хувь нь Үндсэн хуульт хаант засаглалыг дэмжжээ. Тронхейм хотноо 1906 оны зургадугаар сарын 22-нд Карл хаан ширээнд сууж VII Хокон ван нэр авчээ. Манай улсын хувьд соцализмын он жилүүдэд энэхүү түүхэн чухал өдрийн үнэ цэнийг ойшоолгүй ирсэн ч УИХ-н 2007 оны 8 сарын 16-ны хуулиар 12 сарын 29-г нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгон улмаар 2011 оны 12 сарын 23 өдрийн хуулиар Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор хуульчилсан юм. Энэ өдөр улс нийтээр амардаг.


Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдал

1628.06.07. Английн хаан I Карл түүнд парламентаас өргөн барьсан хамжлагуудынхаа эрх чөлөө ба хуучин эрх мэдлийг баталсан баримт бичгийг хүлээн зөвшөөрөв. Тэр бичиг баримтад дундад зууны эхний хууль дүрмээр хамгаалагдсан байгаа иргэдийн эрх чөлөө, эрхийг хаант засаглал зөрчиж байгаа олон тооны зөрчлийг эсэргүүцсэн байв. Тухайлбал, иргэдээс албадан зээл татах, шүүх ба мөрдөн байцаалтгүйгээр тэднийг хорих, иргэний засаглалыг барин хянах цэргийн шүүх зэргийг байгуулсан зэрэг зөрчилийг тэнд бичсэн байлаа. Хаан парламентад заналтай үг хэлсэн ч парламентын доод танхим хаантны зөрчиж байгаа үндэсний эрх ашгийг сэргээх асуудлыг тавьсан байв. Хаан хичнээн эсэргүүцсэн ч парламентын хоёр танхим тэр баримтыг дэмжсэн учир хаан буулт хийхээс өөр аргагүй болсон байна. Хаан баримтыг баталсан ба тэр нь хууль болон олон нийтийн баяр хөөрийг гаргаж байлаа. Үүний дараа л парламент нь хааны цэргийн зардлыг гарган өгч байсан ажээ.

1631.06.07. Энэтхэгийн Агуу Моголын эзэнт улсад эзэн хаан Шах-Жаханы хайртай эхнэр Мумтаз-Махал-д зориулагдсан Таж-Махал бунхны суурийг тавьжээ. Агуу Монголын эзэнт улсын нийслэл Аград уг бунхны суурийг тавиад 22 жилийн турш босгож 1652 онд дуусгажээ. Дэлхийн уран барилгын шилдэг бүтээл болох энэ бунханы зураг төслийг Шах-Жахан хаан өөрөө хийсэн гэж судлаачид үздэг. Гэхдээ бидэнд уг байгууламжийн уран барилгач Устад-Иса гэсэн нэр ирсэн юм. Барилгын ажилд 20 000 хүн оролцож байжээ. Энэтхэгийн шилдэг барилгачдаас гадна Перс, Турк, Самарканд, Венециэс мастерууд уригдсан байлаа.Таж-Махал бүхлээрээ цагаан гантигаар баригдсан ба уран барилгын дизаин нь араб-мусульманы харьцангуй симметри гэх баримтлалаар хийгджээ. Барилгын дотор талыг ургамалын стилийн гайхамшигтай угалзаар чимсэн ба тайзны шилжилт нь коран судрын ишлэлийг барласан чимэгтэй. Барилгын цогцолборт сүм, зочны байр, цэцэрлэг багтдаг.

1929.06.07. Италийн Ром хотноо бие даасан Ватикан улс байгуулагджээ. Ромын хамба ХI Пий, Бенито Муссолинийн толгойлсон Засгийн газартай байгуулсан Латеранын гэрээний дагуу Ватикан бие даасан байна. Ватиканы үндсэн гол хуулиуд нь 1929 оны Үндсэн хуулийн баримт бичиг, 1967 оны “Номлогчын үндсэн хууль” юм. Дээд зөвлөлдөх байгууллага нь Хорвоогийн Ромын католик шашны чуулга, Дээд хамба лам нарын коллеги, Ширээтын синод болдог.

Эх сурвалж www.zms.mn