Т.САЙХАН

Бурхан багшийн их дүйчин өдрийг Азийн бурхны шашинтай орнууд 2,000 жилийн тэртээгээс тэмдэглэн иржээ. Харин бурхны шашин Азид 20 дугаар зууны эхэн үеэс оршин тогтнож ирсэн түүхтэй. Тодруулбал, 19 зуунд улс, орнууд нэгнээ колоничилдог байдал үгүй болж, тус тусынхаа тусгаар тогтнолын байдлаа олж авсан.

Тухайн үед Азийн орнуудын улс төрийн нөхцөл байдал нь харилцан адилгүй, ихэнх улсад хатуу дэглэмт нийгэм зонхилдог байсан учраас бурхан багшийн тухай ойлголт тийм ч тод байгаагүй аж.

Харин 20 дугаар зууны үеэс хүмүүс бурхны шашны талаар илүү мэддэг болж, улмаар 21 дүгээр зуунд Бурхан багшийн ариун сургааль, энэрэл нигүүлсэл, энх тайванч байдал болоод шашин шүтэх эрх чөлөөг дэлхий ойлгож эхэлжээ.

1999 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас Бурхан багшийн Их дүйчин өдрийг олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэсэн байдаг.

Харин манай улсын хувьд, 300-400 жилийн тэртээгээс энэ өдрийг тэмдэглэж иржээ.

Эх сурвалж:www.polit.mn