С.САРУУЛ

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.06.03/  08:30 цагт эхэллээ.

Шүүх хуралдаанаар нэр бүхий яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны товыг тогтоолоо. Тодруулбал, шүүх хуралдааныг 2020 оны зургадугаар сарын 16-ны өдрийн 10:00 цагт шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулахаар шийдвэрлэлээ. Д.Эрдэнэбат нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьцааг Монголын тал худалдан авсан хэрэгт холбогдоод байгаа билээ.

Д.Эрдэнэбаттай хамт Сангийн сайд асан Б.Болор болон Зам, тээврийн сайд асан Д.Ганбат, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал нарын долоон хүнийг  “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг худалдан авах Засгийн газрын эрхээс татгалзаж, “Монголын зэс” компанид олгох ажлыг зохион байгуулахад оролцсон гэх хэрэгт яллагдагчаар татаад байгаа юм.

Эх сурвалж: www.polit.mn