Б.Оюунзул

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн болон Монголын түүхэнд зургадугаар сарын 03-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Сербийн холбооноос 2006 онд Черногория гарч тусгаар тогтнолоо зарлав. Өөөрийн тусгаар тогтнолын төлөө эртнээс тэмцэж ирсэн Черногория улс дэлхийн хамгийн залуу тусгаар улсуудын нэг юм. Манай орны хувьд 1911 оны 12 сарын 29-нд Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилж түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол улсыг байгуулсан юм. Монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны өнө эртний уламжлалтай Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсвал зохих түүхт үйл явдал мөн. Энэхүү Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь Монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл, 1921 оны Ардын хувьсгалын бодит хөрс болсон билээ. Соцализмын он жилүүдэд энэхүү түүхэн чухал өдрийн үнэ цэнийг ойшоолгүй ирсэн ч УИХ-н 2007 оны 8 сарын 16-ны хуулиар 12 сарын 29-г нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгон улмаар 2011 оны 12 сарын 23 өдрийн хуулиар Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор хуульчилсан юм. Энэ өдөр улс нийтээр амардаг.


Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1785.06.03. Франсуа Бланшар өөрийн бүтээсэн шүхрийг танилцуулжээ. Шүхрийн анхны зургийг 1483 он Леонардо да Винчи гаргажээ. “Хэрэв хүнд цардсан 12 тохой өргөнтөй, 12 тохой урттай даавуу байвал хүн ямар ч өндрөөс аюулгүйгээр үсэрч болно” хэмээн агуу суутан бичиж байжээ.  Франсуа Бланшар Лондон хотноо өөрийн шүхрээр агаарын бөмбөрцөгөөс үсрэн олонд үзүүлжээ. Ер нь бол хамгийн анхны тийм төхөөрөмжийг Францын физикч Ленорман хийж туршаад “парашют” гэж нэр өгсөн байв. Тэр нь “пара” - эсрэг гэсэн грек үг, “шюте” – унах гэсэн франц үгний хольц гэнэ.

1965.06.03. Америкийн астронавт Эдуард Уайт задгай сансарт гарсан Америкийн анхны, дэлхийн хоёр дахь хүн боллоо. Тэрээр 1959-1960 онуудад АНУ-ын Нисэх хүчний туршин нисгэгчдын сургуульд бэлтгэл хийгээд сансарын нислэгийн отрядад ажиллах болсон байна. Уайт анх эхлээд Кс-135 онгоцны нисгэгч байсан ба тэр онгоц нь  ирээдүйн сансарын нисгэгчдэд богино хугацааны жингүйдэл гаргаж өгдөг зориулалтай байсан гэнэ. Уайтыг 1962 онд сансарын нисгэгчдийн бүлэгт оруулжээ. 

1996.06.03. Gemini-4 хөлгийн нисгэгч Уайт задгай сансарт гарч 36 минутын турш тэнд ажиллажээ. 1966 онд Apollo хөлгийн хөтөлбөрт шилжин саранд нисэх бэлтгэл хийж байх үеэр 1967 онд  хөлгийн бүхээгт түймэр гарч Уайтын багийнхан амь үрэгджээ.

Эх сурвалж www.zms.mn