Ш.Тэргэл: Зургадугаар сард олон жилийн дунджаас дулаан байна

0
хуваалцах
351
үзсэн

Г.ПҮРЭВГОЧОО

 

Цаг уур, орчны шинжилгээний газрын инженер Ш. Тэргэлээс энэ сарын цаг агаарын талаар тодрууллаа.

 

-Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв ямархуу байна вэ?

-Энэ жил салхины хурд 15 метр/с-ээс дээш ширүүсч, шороон шуурга шуурах тохиолдол олон байна.  Олон жилийн дундажтай харьцуулахад говь болон зүүн зүгийн нутгаар 5-10, бусад нутгаар 3-5  удаа ажиглагдана.  Мөн өмнөх жилүүдийн зургадугаар сартай харьцуулахад баруун болон ихэнх нутгаар харьцангуй дулаан байх төлөвтэй байна.

-Та олон жилийн дундаж гэх үзүүлэлт нэршлийн талаар товч тайлбарлахгүй юу?

-Дэлхийн цаг уурын байгууллагын тогтоосноор олон жилийн дундаж утга гэдэг нь 1981-2010 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Мөн сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг баруун, зүүн, төв, говь гэсэн дөрвөн бүс нутгаар тус бүрээр нь урьдчилан мэдээллэдэг.

-Энэ хавар ихэнхи нутгаар гандуу байлаа. Зургадугаар сард бороо, хур тунадасны хувьд ямархуу төлөвтэй байх вэ?

-Мэдээж үүнд нөлөөлж буй олон хүчин зүйл байгаа. Хур тунадасны хувьд Увсын ихэнх, Завханы хойд хэсгээр олон жилийн дунджаас бага байна. Төвийн аймгуудаар нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар бороо орох төлөвтэй байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.3  ЛХАГВА № 109 (6334)