С.САРУУЛ

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2020.06.02/ зарлиг гаргаж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Д.Ганзоригийг томиллоо.

Ерөнхийлөгчийн зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир  Улсын дээд шүүхийн шүүгч, ажилтан, албан хаагч нарт уншиж сонордууллаа. Үүний дараа Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Тунгалаг шинээр томилогдсон Ерөнхий шүүгч Д.Ганзоригт дээд шүүхийн тамгыг гардуулав.

Д.Ганзориг нь МУИС-ийн Хуульзүйн сургууль төгссөн. Хуульч мэргэжилтэй. Анхан шатны шүүхэд шүүгчийн туслахаар таван жил, Сонгиохайрхан дүүргийн шүүхэд шүүгчээр есөн жил, Улсын дээд шүүхэд шүүгэчээр зургаан жил ажилласан. 

Эх сурвалж: www.polit.mn