Т.САЙХАН

Эдийн засагч Л.Наранбаатарыг СЕХ-ноос нэр дэвших эрхийг нь хассан мэдээлэл гарсан. Тэрээр "СЕХ намайг хоёр газраас нэр дэвшсэн байна гэдэг үндэслэлээр хаслаа. Энгийнээр тайлбарлахад, МАН-ын дарга У.Хүрэлсүхийг, АН-ын дарга С.Эрдэнийг "Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшүүлж байна гээд жагсаалтад оруулаад явуулчихвал хоёр газраас дэвшсэн гээд хасах нь байна. Гэтэл Сонгуулийн тухай хуульд нэр дэвшээд, батлахаа авсан хүнийг нэр дэвшигч гэнэ гээд заачихсан. Хоёрдугаарт, "Зөв хүн электорат" эвслээс надад санал тавьж байсан.  Эвслийн нэг бүрэлдэхүүн болох Монголын социал демократ намтай ярилцаж байсан нь үнэн.  Санал солилцож байсан, эцэслэсэн зүйл байхгүй.  Харин би албан ёсоор "Сахигтун Үндсэн хуулийн эвсэл"-ээс 22 дугаар тойрогт нэр дэвшсэн. Яагаад тэнд дэвшсэн гэхээр, би Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд амьдардаг. Баянзүрх бол миний дүүрэг. "Зөв хүн электорат" эвслээс СЕХ-нд Л.Наранбаатар манай эвслээс нэр дэвшихээс татгалзсан гэдэг бичгээ хийгээд өгчихсөн. Би тавьсан саналаас нь татгалзсан гэдэг өргөдлөө ч өгсөн. Гэтэл намайг нэр дэвшүүлсэнгүй.  СЕХ МАНАН-гийн, эрх мэдэлтнүүдийн гар, хөл болж ажиллаж байна. Намайг сонгуульд нэр дэвшүүлэхгүйн төлөө сүүлийн 5, 6 жил хууль хүчний байгууллагаар хэчнээн махалж, зовоов. Хэчнээн хэрэг үүсгэж шалгав. Өнөөдөр ардчилсан Монгол Улсад Үндсэн хуульд заасан эрхээ залуучууд эдэлж чадахгүй байна.  Тиймээс би СЕХ-г Захиргааны хэргийн шүүхэд өгч байна. Би эцсийн шийдвэрийг ямар нэг байдлаар гаргууллаа гэхэд сонгуульд өрсөлдөх хоног, хугацаа дуусчих байх.  Гэхдээ би үнэний төлөө явна. Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд маш олон дэмжигч намайг дэмжиж байсан.  СЕХ ард иргэдийн сонгох, сонгогдох эрхэд хууль бусаар халдлаа" гэсэн юм. 

Эх сурвалж:www.polit.mn