Т.САЙХАН

“Та бидний эвсэл”-ээс энэ удаагийн сонгуульд 76 нэр дэвшигчийг бүртгүүлээд байна.  Гэсэн ч МАХН-ын дарга Н.Энхбаярыг СЕХ-ноос нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах шийдвэр гаргасан билээ.  Энэ талаар тэрээр тайлбар өглөө. МАХН-ын дарга Н.Энхбаяр "Сонгуулийн ерөнхий хорооны хууль бус шийдвэрийг шүүх хурал зургадугаар сарын 4-ний өдөр болно. Энэ шүүх хурлаар бид сонгох, сонгогдох эрхээ нээлгэнэ. “Та бидний эвсэл” Монгол хүн, гэр бүлийг Монголын баялгийн нэг гэж үзэж байна. “Та бидний эвсэл” бол ард түмэнтэй хамтран байгуулсан эвсэл. Бид ард түмэнтэйгээ итгэлцлийн, хамтын ажиллагааны гэрээ байгуулна. Бид ард түмний итгэлийг хүлээж ажиллана. Бид ард түмний итгэлийг алдвал хатуу хариуцлага тооц гэж байгаа юм. МАН, АН хэзээ ч ингэж байгаагүй. МАН, АН өөрсдөө бээлий өмсөхгүй, амны хаалт зүүхгүй байж бидний бээлий өмс, амны хаалтаа зүү гэж байна. Тэд өөрсдөө гадуур явж байж, биднийг гэртээ бай гэж байна. Бид тэдний дүрмээр тоглохгүй. Шинэ коронавирусаас хамгаалах нь Засгийн газрын хийх ёстой ажил. Хийх ёстой зүйлээ хийхгүй байж, түүнийгээ гавьяа мэт харагдуулахаа болих хэрэгтэй. МАНАН арилна, нар гарна гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn