Т.САЙХАН

СЕХ-ноос  2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг өнөөдөр /06.02/гардуулж байна.  “Та бидний эвсэл”-ийн тэргүүн, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр СЕХ-ны байранд өөрийн биеэр очиж нэр дэвшигчдийнхээ үнэмлэхийг гардан авлаа.   Тэрээр энэ үеэр  СЕХ-ны гишүүдийг УОК-оос гаргасан дүрэм, журмыг биелүүлэхгүй байгааг шүүмжлэв.  Мөн “Би албан ёсоор үнэмлэхээ гардан авлаа.  СЕХ-ноос  сонгууль явуулах дүрэм, журам гаргасан. Гэвч өөрсдөө үүнийг биелүүлэхгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байна. Бид МАН, АН-ын дэглэмтэй ийм л шударга биш нөхцөлд сонгууль явуулахаар тэмцэж байна. Сонгогчид та бүхэн маань энэ дэглэмийг нураахыг төлөө бүгдээрээ сонгуульдаа идэвхитэй оролцоорой. Энэ сонгуулийг ходоодоор биш үзэн ядалтаар биш, сэтгэлийн хөдлөлөөрөө биш ухаанаараа сонголт хийгээрэй.  МАН, АН-аас салах цаг ирсэн байна.  Өөрчлөхгүй бол бидний амьдрал яг хэвээрээ үлдэнэ.  Монголчууд та бүхэн маань нөхцөл байдлыг ойлгож байгаа гэдэгт итгэж байна.  МАНАН-г арилгаж нар мандаах сонголтыг хийж  чадна” гэлээ.  

2020 оны сонгуульд нам, эвсэл, бие даагч нийт 639 хүн өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлжээ. 

 

Эх сурвалж:www.polit.mn