Б.Оюунзул

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн болон Монголын түүхэнд зургадугаар сарын 02-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Хэтрүүлж хоолохоос татгалзах өдөр нь шинэ одоохондоо албан бус тэмдэглэлт өдөр. Эрүүл амьдралын дэглэм барьж, илүүдэл жингээсээ салах гэсэн Оросын интернэтийн бүлэг энэ өдрийг явуулах санаачлага гаргаад байгаа юм. 2011 онд олон нийтийн анхаарлыг зөв хооллолтод төвлөрүүлэх зорилготой баяр анх тэмдэглэгдсэн байв.Өнөөдөр буруу хооллолтын улмаас  зүрх судасны өвчин, өөхлөлт, чихрийн шижин, остеопороз, подагра, зарим төрлийн хорт хавдар үүсдэг нь тодорхой болсон. Эрүүл хооллолт нь  зүрхний шигдээсийн эрсдлийг 80 хувиар бууруулна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1871.06.02. Францын коммунын яруу найрагч ЭженПотье "Интернационал" дууны шүлгийг бичсэн нь олон улсын үгээгүй ядуучуудын сүлд дуу болжээ.

1886.06.02. АНУ-ын 49 настай Ерөнхийлөгч Гровер Кливленд  21 настай Фрэнсис Фолстой хуримлав. Энэ нь Цагаан ордонд хийгдсэн анхны цорын ганц хурим ба хуримын дараа Фрэнсис Америкийн хамгийн залуу тэргүүн хатагтай болов.

1891.06.02. Макруми гэдэг ирланд хүний саналаар хөлбөмбөгт 11 метрийн торгуулийн цохилтыг оруулжээ.

1897.06.02. Хаант Оросын эзэн хаан IIНиколай 1897 оны зургаадугаар сарын 2-нд үйлдвэр,заводуудад ням гараг, баярын өдрүүдэд ажиллахыг хориглосон хууль гаргажээ.

1953.06.02. Их Британийн хаан ширээнд II Елизавета залагдлаа.Тэрээр VI Георг хаан ба түүний эхнэр Елизавета Боуз-Лайоны том охин юм. Хаан ширээнд суух ёслолыг 27 настай гүнжийн эцэг 1952 оны хоёрдугаар сарын 6-нд таалал төгссөний гашуудал дууссан өдөр хийхээр сонгосон байлаа. Титэмлэх ёслол эхлэхээс гурван долоо хоногийн дотор Елизавета титэм өмсөн дасгал хийж байлаа.Английн хаадын титэм нь  272 үнэт чулуун шигтгээтэй нийтдээ 3 кг жинтэй ажээ.

1973.06.02. Амстердам хотын төвд алдарт зураач Винсент Ван Гогын музей нээгдлээ. Нэртэй уран барималч-шинэчлэгч Геррита Ритвелдын зураг төслөөр боссон шил толь, бетоноор бүтсэн дөрвөн давхар байшинд зураачийн 200 гаруй зураг тавигдсан байгаа.

Эх сурвалж www.zms.mn