С.САРУУЛ

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарыг  эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт татаад байгаа юм. Тэгвэл өнөөдөр /2020.05.28/ Чингэлтэй дүүргийн шүүхэд хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж Н.Номтойбаярыг цагдан хорих шийдвэр гаргажээ. Тэрээр  Хан-Уул дүүргээс бие даан нэр дэвшихээр болж түүнийг СЕХ-ноос нэр дэвшигчээр бүртгээд байсан юм.

Тэрээр "Ноёнтой тэрсэлдсэн хүн хормойгүй гэж ардын, улстөр орсон цагт хууль хамаагүй гэж миний хэлсэн үг үнэн боллоо. Чингэлтэй дүүргийн шүүгч намайг хорих шийдвэр гаргалаа. 461 хорих ангиас УИХ-ын сонгуульд ХАН-УУЛаас нэр дэвшээд гараад ирэхийг харъя гэж байгаа бололтой. Өнөөдрийн хуулийн байгууллага МАН-ын харуул хамгаалалтын алба шиг ажиллаж байгаа нь миний нэр дэвшиж байгаагийн нэг үндэслэл. Иргэд хүчтэй" хэмээн цахим хуудастаа байр сууриа илэрхийллээ. 

Эх сурвалж: www.polit.mn