Филиппин төрийн далбааны өдөр

0
хуваалцах
175
үзсэн

Б.Оюунзул

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн болон Монголын түүхэнд тавдугаар сарын 28-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Энэ өдөр Филиппины төрийн далбаан өдөр. 1946 онд АНУ-ын мэдлээс гарч бие даан тусгаар тогтносон үеэс албан ёсоор батлагджээ. Энэ улсын бий болсон түүх 1898 оны тавдугаар сарын 19-нөөс эхэлдэг. Далбааны ишин талын цагаан дэвсгэр гурвалжин дээрх нарны найман цацраг нь энэ улсын найман мужийг, өнцгийн гурван од нь Филиппины Лусон, Висай, Минданао гэсэн гурван гол арлыг төлөөлжээ. Цагаан өнгийн гурвалжин нь тайван цэвэр ариуныг  улаан цэнхэр нь эх оронч эр зоригийг бэлэгдэнэ. Филиппины далбаа нь цэрэг дайны үед өнгө нь өөрчлөгдөх журамтай цорын ганц орон. Манай орны төрийн далбаагаа 1992 оны хоёрдугаар сарын 12-ноос хэрэглэж эхэлсэн байна. Соёмбо бол Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг юм. Далбааны улаан өнгө нь ардчилсан хувьсгалыг, хөх өнгө нь манай ард түмний эгнэгт энхийг эрхэмлэгч үзэл санааг илэрхийлжээ. Энэ нь XVII зууны үед болон 1911-1912 онд Манжийн эсрэг үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид, 1921 оны ардын хувьсгалын партизан цэргүүд, орчин үеийн Монгол Улсын туг, төрийн сүлдэн дээр ард түмний хүсэл зоригийг илтгэн мандсаар байна. Соёмбо нь 1686 онд Өндөр гэгээн Занабазарын зохиосон соёмбо бичгийн эхний үсэг юм.


Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1961.05.28. Британийн хүний эрхийн төлөө тэмцэгч Петер Бененсон "Мартагдсан хоригдлууд" үгүүллэгээ сонинуудад хэвлүүлэв. Энэ нь "Эмнести Интернэшнл" байгууллагын үүсэх эхийг тавьсан юм.

1987.05.28. Баруун Германы нисгэгч 18 настай Матиас Рус ЗХУ-ын агаарын хил зөрчиж Москва хотын "Улаан талбай"-д газардав. Түүнийг Зөвлөлтийн сөрөг тагнуулын алба баривчилж, дараа жил нь буюу 1988 оны наймдугаар сарын 03-нд сулласан байна.

1995.05.28. ОХУ-ын Алс Дорнодын хэсэгт орших Сахалины арлын хойд хэсэгт байрлах Нефтегорс хотод 7.0 магнитудын хүчтэй газар хөдөлж, 1989 хүн амиа алдан, 750 хүн бэртжээ. Газар хөдлөлтийн эдийн засгийн хохирол нь 300 сая ам.доллароор хэмжигдэж байсан юм. Энэ газар хэзээ ч эргэн сэргээгдэх бүтээн байгуулалт явуулаагүй билээ.

1999.05.28. Италийн Милан хотод суут зураач Леонардо да Винчигийн "Сүүлчийн оройн зоог" бүтээлийг 22 жилийн дараа сэргээн засварлав.

Эх сурвалж www.zms.mn