Т.САЙХАН

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан Д.Цэнд-Аюушийг урьж, ярилцсан.  Түүний ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна. 

- Улс төрийн нам үйл ажиллагаагаа явуулах, сонгогч, дэмжигчидтэй харилцахад санхүүжилт шаардагдах нь ойлгомжтой.  Гэвч санхүүжилтын үйл ажиллагаанд зохих хяналт, зохицуулалтыг тодорхойлж, ил тод байдлыг хангуулах хэрэгтэй. Үгүй бол олон нийтийн зүгээс төрд итгэх итгэлийг сулруулаад байна. 


-Дэлхийн 180 гаруй оронд улс төрийн санхүүжилтийн эрх зүйн орчинг бус нутгаар нь харьцуулан судлахад зүүн болон төв, дорнод Европын орнуудад улс төрийн санхүүжилтийн харилцааг илүү нарийвчилсан, хүчтэй зохицуулалт хийдэг бол Ази тивийн улс орнууд уг харилцааг зохицуулж буй хууль тогтоомж хамгийн сул гэж үзсэн байдаг.


-Монголын улс төрийн намууд болон нэр дэвшигчдийн санхүүжилтийн цаана өндөр түвшний авлигын эрсдэл, их хэмжээний далд санхүүжилт, хяналтгүй эргэлдэж байгаа гэх хандлага олон бүтээлд дурдсан байдаг. Нөгөө талаар улс төрийн санхүүжилтийн үйл ажиллагааны ил тод байдал, хяналтын эрх зүйн орчин, түүний хэрэгжилт сул байгааг дотоодын болон гадаадын судлаачид дүгнэж, боловсронгуй болгохыг зөвлөсөн байдаг. 


-Сонгуулийн үеийн санхүүжилтийн ил тод байдлыг хангуулах талаар тодорхой зохицуулалтыг сонгуулийн хуульд тусгасан нь ач холбогдолтой боловч, сонгуулийн бус үеийн санхүүжилтийн ил тод байдлыг сайжруулах асуудал хүлээгдсээр байна. 


-Нэр дэвшигч нь Авлигын эсрэг хууль тогтоомжийн үйлчлэлд хамаарах этгээд тул уг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, авлига ашиг сонирхлын шинжтэй аливаа үйл ажиллагаанаас ангид байх, хууль бус хандив хүлээн авахаас татгалзах, холбогдох шаардлага журмыг хангаж, ил тод тайлагнах, мөн хөрөнгө орлогоо үнэн зөв мэдүүлэх талаар асуудлаар холбогдох зөвлөмжийг хүргүүлээд байна.


-Сонгуулийн компанит ажлын зардал сонгуулиас сонгуулийн хооронд улам өсч байгаа нь санаа зовоосон нэг асуудал мөн. Сүүлийн жилүүдэд томоохон бизнесүүдийн улс төрд үзүүлэх нөлөөллийг бууруулахыг улс орнууд онцолж байгааг анхаарах, улс төр, бизнесийн салбарыг тусгаарлах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зохих зохицуулалтыг сайжруулах хэрэгтэй.


-Сонгуулийн компанит ажлын зардал сонгуулиас сонгуулийн хооронд улам өсч байгаа нь санаа зовоосон нэг асуудал мөн. Сүүлийн жилүүдэд томоохон бизнесүүдийн улс төрд үзүүлэх нөлөөллийг бууруулахыг улс орнууд онцолж байгааг анхаарах, улс төр, бизнесийн салбарыг тусгаарлах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зохих зохицуулалтыг сайжруулах хэрэгтэй.

Эх сурвалж:www.polit.mn