Т.САЙХАН

МАХН-ын дарга Н.Энхбаяр 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн.  Гэсэн ч түүнийг СЕХ-ноос бүртгэхээс татгалзжээ.  Тиймээс МАХН, ИЗНН, МУНН-ын "Та бидний эвсэл"-ээс СЕХ-д шаардлага хүргүүллээ. 

2012 оны арванхоёрдугаар сарын 07-ны өдрийн УДШ-ийн тогтоол ёсоор МАХН-ын дарга Н.Энхбаярын авлига, албан тушаалын хэргийг нотлогдоогүй гэх үндэслэлээр хүчингүй болгосон байдаг.  Гэтэл ЦЕГ-аас  хүчингүй болгосон шийдвэрийг үндэслэн  тодорхойлолт гаргаж, улмаар СЕХ нэр дэвшигчээр баталгаажуулаагүй нь хууль бус гэж үзлээ.  Үндсэн хуульд заасан хүний сонгох сонгогдох эрхийг хязгаарласан үйлдэл гэж үзэж байгаа юм. 

СЕХ-ны шийдвэрийг эсэргүүцэн, тус эвслээс өчигдөр албан шаардлага гардуулсан ба өнөөдөр СЕХ-ны удирдлагуудтай уулзах шаардлага хүргүүлсэн ч уулзсангүй.

Эх сурвалж:www.polit.mn