Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн болон Монголын түүхэнд тавдугаар сарын 27-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Буддизмыг үндэслэгч  Буддагийн төрсөн өдрийг Энэтхэгт энэ өдөр тэмдэглэдэг аж. Гаутама Будда буюу Сиддарта Гаутама нь эртний Энэтхэгийн шашны багш ба Буддын шашныг үндэслэгч байв. Буддын шашинтнууд нь түүнийг манай үеийн Дээд Будда гэж үздэг байжээ. Тэрээр Лүмбинид Сахьяа овгийн тэргүүн Шүддходана, эх Махамаяа хатны агь болон төржээ. Түүний төрсөн, нас барсан он тодорхой бус. Ихэнх түүхчид нь түүний амьдралыг ХТӨ 536-ХТӨ 483 хооронд амьдарч байсан гэж үздэг ажээ. Монгол оронд бурхны шашин дэлгэрсэн түүх нь Хүннү гүрнээс Хядан гүрэн хүртлэх үед Энэтхэгээс шууд болон Дундад Азиар дамжин Бага, Их хөлгөний урсгалууд дэлгэрсэн байна. Аль ч үед нь бурхны шашны ном сургаал, соёл, мэдлэг ухааны мөн чанар, сонгодог уламжлал агуулагдсаар ирсэн. Түүний зэрэгцээ нэгэн онцлог нь энэхүү түүхэн үйл явц дунд Монгол онцлог бүхий Буддизм бүрэлдэн тогтсон байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1703.05.27. Нева мөрний Туулайн арал дээр Петр хааны зарлигаар Петропавловын цайзны суурийг тавьсан байна. Энэ өдрийг Петербург хотын төрсөн өдрөөр тооцдог. Луст-Эланд Хөгжилтөй арал нэртэй аятайхан газар олдож, тавдугаар сарын 16-нд Тав дахийн баасанд цайзын суурийг тавин Санктпетрбург” хэмээн нэрлэе гэж  “Агуу Петрийн сэтгүүл”-д өгүүлсэн байдаг.

1931.05.27. Швейцарийн физикч, нисэгч Огюст Пиккар өөрийн ассистентын хамт устөрөгчөөр цэнэглэсэн стратостатын тусламжтайгаар битүү хөнгөн цагаан бүхээгт суун анх удаагаа агаарын стратосферын давхаргад хөөрчээ. Тэд 15787 метрийн өндөрт хөөрч чадсан ажээ.

1937.05.27. Америкийн Сан-Франциско хотноо уг хотыг Марины хойгтой холбосон Голден Гейт гүүр ашиглалтад оров. Наяад он хүртэл уг гүүр дэлхийн хамгийн урт дүүжин гүүр хэмээн тооцогдсоор иржээ. Хотын бэлгэдэл болсон 2812 метрын урт гүүрийг Йозеф Штраус зохион бүтээсэн юм. Усны төвшингөөс 227 метрын өндөрт байгаа уг гүүр одоо ч дэлхийд анхдагч хэвээр байгаа.

2004.05.27. Төвдийн лидер Далай лам Их Британид айлчлал хийхээр ирлээ.  Далай лам айлчлалынхаа үеэр тусгай хамгаалалтаас татгалзан зөвхөн хамгаалалтын албаны хувийн хамгаалагч нарыг өөрөө хөлслөн явжээ. Хятадтай харьцаагаа муутгахгүйн тулд Далай ламыг Ерөнхий сайд нь хүлээн аваагүй ч түүнтэй Консерватив намын лидер уулзсан юм

Эх сурвалж www.zms.mn

тооцдог. Луст-Эланд Хөгжилтөй арал нэртэй аятайхан газар олдож, тавдугаар сарын 16-нд Тав дахийн баасанд цайзын суурийг тавин Санктпетрбург” хэмээн нэрлэе гэж  “Агуу Петрийн сэтгүүл”-д өгүүлсэн байдаг.